Хүнсний шинэ концепц-Хүнсний алт | News.MN

Хүнсний шинэ концепц-Хүнсний алт

Хүнсний шинэ концепц-Хүнсний алт

-Хамгийн гол нь хүнс үйлдвэрлэгчдийн эр зориг, стратеги цоо шинэ концепцид суурилах болсныг та дэлгүүрийн лангуунаас хараарай. Тэр дунд удахгүй олон үрийн Лапша” гурил нэмэгдэх болно. Энэ бол ердийн гурилыг ХҮНСНИЙ АЛТ болгон өөрчилж, долоон үрийн гурилаар найрлагыг нь шинэчилсэн бүтээгдэхүүн байх юм-

Бараг байр, орц бүрийн дор 50 төгрөгийн ундааны цехтэй байсан тэр үед 500 төгрөгийн үнэтэй том савтай “Коко кола” өрсөлдөгч болон гарч ирэхэд “Яаж амжилт олно оо?” гэж та гайхаж байсан уу?! Өнөөдөр хар даа. Тавин төгрөгийн ундааны цаг үе үнэмшимгүй түүх болон ард үлдээд өдгөө мартагдах шахсан байгааг. Хүнс үйлдвэрлэгчид ХЯМД бөгөөд ХҮРТЭЭМЖТЭЙ гэсэн хуучин концепциэ эрс өөрчлөх эр зоригийг энэ жишээ монголчуудад харуулсан гэж би хувьдаа боддог юм.

Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хорин жилийн өмнө нэг тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр энэ хэмжээ 10 дахин өсчээ. Цаашид тасралтгүй арифметик, эсвэл геометрийн прогрессоор өсөх болно. Харин энэхүү өсөлт айл бүрт амьдралын чанар болж хүрэх ёстой. Нэг үгээр бол оройн хоолны орц найрлага, сонголт өөрчлөгдөх нь ч бас хөгжил юм.

Хүнс, хоол хямд бөгөөд хүртээмжтэй байх ёстой гэсэн хандлага эдийн засгийн хэмжээ өнөөдрийнхөөс 10 дахин бага байх үед тохирч байсан байж болохыг үгүйсгэхгүй ч өнөөдөр монгол хүний өдрийн хоол хүнсний хэмжээ, түүний агууламж ямар байх ёстой тухай цоо шинэ концепцийг дэвшүүлэх цаг нь болсон. Төрөөс баримталж буй хүнсний бодлого, стратеги ч үүнийг ойлгож эхэлсэн нь баталж буй хууль, тогтоомжоос нь харагддаг.

Хамгийн гол нь хүнс үйлдвэрлэгчдийн эр зориг, стратеги цоо шинэ концепцид суурилах болсныг та дэлгүүрийн лангуунаас хараарай. Тэр дунд удахгүй Олон үрийн “Лапша” гурил нэмэгдэх болно. Энэ бол ердийн гурилыг ХҮНСНИЙ АЛТ болгон өөрчилж, долоон үрийн гурилаар найрлагыг нь шинэчилсэн бүтээгдэхүүн байх юм. Уламжлалт улаан буудайн гурил дээр хөх тарианы, бүхэл үрийн, гурвалжин будааны, хошуу тарианы, маалингын болон вандуйн гурилыг нэмж буй болгосон ОЛОН ҮРИЙН гурил монголчуудын хүнсний хэрэглээнд шинээр орж ирэхээр боллоо.

Холестринд “баяртай” гэж хэл…

Сурталчилгаанд өргөн хэрэглэгддэг энэ үгийг дахиад давтахад хүрч байна. Учир нь олон үрийн гурилын найрлага нь зүгээр л хольц биш юм. Эдгээр нь хүний биед холестрины хэмжээг бууруулах, цусны эргэлтийг сайжруулах, ходоодны хавдраас сэргийлэх, зүрх судасны өвчлөлийг бууруулах, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулах, өтгөн хаталтаас сэргийлэх,  бодисын солилцоог сайжруулах, идээт үрэвслээс хамгаалах, биеийн жинг хадгалах, дархлааг дэмжих тархины үйл ажиллагааг дэмжих зэрэг үйлчилгээ үзүүлэхийг хүнсний технологичид тогтоожээ. Гэхдээ олон үрийн “Лапша” гурилыг үйлдвэрлэх технологийг гардаж буй “ТЭСО” компанийн хүнсний инженерүүд “Гурилыг үйлдвэрлэдэггүй, ургуулдаг” гэж хэлэв.

Ургуулсан олон үрийн “Лапша” гурил бол “ТЭСО”-гийн хувьд “Монголчуудын хүнсний хэрэглээнд шинэ үнэ цэн, шинэ соёл авчрах” концепцийнх нь нэг хэсэг. Уламжлалт сэтгэхүй, тогтсон соёл, хэвшмэл хэрэглээ, амьдралын нормоо өөрчлөх нь өөрөө хөгжлийг бий болгодог хөшүүрэг. Энэ зүй тогтол дээр шинэ бүтээгдэхүүн бүхэн амжилт олж, дэвшил авчирч байгааг хүлээн зөвшөөрөх ёстой болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-02 202.9.44.224

Bayrlalaa..goe guril bn le vnheer ih taalagdsan shv hool hiiihed uramtai goe bolj bn le..

Avatar

Зочин 2019-08-02 122.201.21.198

Оросоос бөөндөж авчирч савалсан гоймон юм биш үү

Avatar

Зочин 2019-08-02 112.72.11.119

haaguur hudaldaalagdaj bgaaa ve? /vneheer heregtei bvteegdehvvn bna/

Avatar

Зочин 2019-08-02 49.0.212.171

хэрчсэн гурил болгохоор нялцгар болоод урсаад байх юм билээ. уут гоё, том болсон гэвч тэр их уутанд 300 гр хийхээр хайран юм. 500, 1000 гр савлавал. коммэнт авч байгаад tnx. баяжуулах хэрэггүй дээ. цагаан талх хийхэд гоё цагаан, хэрчихээр ямарч талх урагддгүй болчуул.

Avatar

uyanga 2019-08-02 122.201.20.194

heregtei l buteegdehuun bn. awj uzey daa.

Avatar

suren 2019-08-02 122.201.20.194

haaguur zaragdaj bn??

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.110

Eruul mended tustai heregtei butegdehuun bn.

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.110

Undesnii butegdehun lapsha

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.123

Organikaas iluu… 😄

Avatar

zochin 2019-08-02 122.201.20.194

ene guril Haaguur zaragdaj bga ve

Avatar

Зочин 2019-08-02 122.201.20.194

ashgvi dee hvvdee hool hiij uguy, utgun hataltgvi l bolohiin bn

Avatar

Zoloo 2019-08-02 122.201.20.194

Lapsha brandiin buteegdehuunuud uneheer goy shuu bainga heregledeg

Avatar

Zulaa 2019-08-02 122.201.20.194

Lapsha huurai guriltai bolj bgamu

Avatar

Mina 2019-08-02 122.201.20.194

Goy goy

Avatar

Зочин 2019-08-02 122.201.20.194

Лапша брэнд хамгийн шилдэг нь…… Олон үрийн гурил хүний биед хамгийн сайн…

Avatar

Unench hereglegch 2019-08-02 122.201.20.194

Oo ashgui de. olon hooj hiih shaardlagagui bolloo kkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж