Д.Сэржбүдээ улс төрд урвахгүй

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Д.Сэржбүдээ улс төрд урвахгүй

Д.Сэржбүдээ улс төрд урвахгүй

Улс төр, бизнес хоёр салшгүй холбоотой, аль аль салбарт нь урваж, хүч үздэг хүмүүс олон хэдий ч бизнестээ үнэнчээр үлддэг хүн олон бий. Тэдний нэгэн адилаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын дүү, Аса аваргын ах Д.Сэржбүдээ өөрийгөө улс төрд урвахгүй, бизнестээ үнэнч байж, улс дамнасан корпорацитай болох мөрөөдөлтэй гэдгээ хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурджээ. Түүний хувьд Улаанбаатарын утаатай тэмцэхээр ханцуй шамлан орсон бөгөөд таван жилийн дараа утааг алга болгоод зогсохгүй бүрэн арилга хэмээн бизнес хийж яваа аж.

Харин түүнийг зорилгоо биелүүлэхийн тулд ах, дүү хоёроо "ашигладаг" уу, улс төрд орох уу гэсэн асуултад " Манайх чөлөөтэй, ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас бүгд л улс төрд орохыг хүсэж байна. Хийж бүтээе гэж зорьж яваа залуус ч байна. Тэдний нэг гэж зарим нэг нь харж байгаа бол би утаагаар улс төр хийгээд хүний амь нас эрүүл мэндээр шоудаад яваад байх хүн мөн үү, биш үү. Тийм юм байхгүй ээ. Зүгээр л өөрийнхөө зорилгыг биелүүлээд улс орноо утаа өөр бусад төрөл бүрийн орчны бохирдол гээд шийдэх олон асуудлыг шийднэ дээ. Дэд бүтцийн ажил зөвхөн агаарын бохирдлыг шийдсэнээр хязгаарлагдахгүй" гэсэн хариултыг өгчээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж