Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй | News.MN

Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй

Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй

Техникийн үзлэгт ороогүй машиныг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр /2019.08.02/ хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай,  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд автозогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж. Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас тодруулга авч, саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Ч.Гантулга техникийн улсын үзлэгт хамргадсан автомашинууд ч утаа хаяж, орчныг бохирдуулж байгаа тул үүнд анхаарлаа хандуулж, дэлхийн хотуудын жишгээр тусгай нэгж ажиллуулах шаардлагатай гэв. Тэргүүлэгч Ё.Цацралтуяа автомашины насжилтад анхаарал хандуулахыг дурдаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах  шаардлагатайг онцолсон.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныхнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал зарим замыг нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулсан шийдвэр хэр дүнтэй байгааг лавлаж, санал хэллээ. Тэрбээр “Автомашины улсын дугаар олгох үйл явцыг ухаалгаар шийдэх асуудыг судлах хэрэгтэй байна. 1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэнчбиш 2019-08-02 73.152.159.95

Юу гэсэн үг вэ бүсэд нэвтрүүлэхгүй биш монголлын нутэгг дээр хөдөлгөөнд оролцуулахгүй байх хууультай биз дээ

Avatar

Zochin 2019-08-02 202.9.42.251

А,В бүсчлэлээ тууштай хэрэгжүүлээрэй. Зөв шийдвэр гэж үзэж бүрэн дэмжиж байгаа болно.

Avatar

ЗОЧИН 2019-08-02 202.179.25.239

А д нь жилийн 100000, В нь 50000 ийн татвартай болгоод ТҮЦ машинаас наалтаа авдаг болгочихоо. Тэгээд л болоо. Мөнгөтөй нь төвдөө амьдар, мөнгөгүй нь хөдөө амьдар

Avatar

Zochin 2019-08-02 202.126.89.242

Sanal asuulgaar shiidne. Sanaa zovoltgui.

Avatar

Hhhyag 2019-08-02 66.181.161.40

Zov oo, mashiniig mori gej boddog ork uud eserguutseed bgaa yum. Tatvar aa tol, mashinaa zasaad bolno shde, shudrag bai

Avatar

Зочин 2019-08-02 203.91.112.146

Монголын замын цагдаа гэж ард түмэнд үйлчилдэг биш авилгаар амьдарч захиалгаар үйлчилдэг цагдаа нар нь гээд мэдлэг боловсролгүй орк голдуу нөхдүүдтэй нэгжийг татан буулгахгүй бол Энхтөр мэтийн тэндээс төрсөн тэтгэвэрт гарсанг тэрбумтан өвгөн цагдаа бас нэг том байгууллага байгуулчихсан УБ хотын иргэдээр тоглож ажилгүй цагдаа нарынхаа ажлыг хөнгөвчилж ард түмнээ дарамтлах юм сэдээд байнадаа 20 онд шангаа хүртнээ лалрууд
УБ замын цагдаа нарын удирдлагаар хөдөлдөг боллоо шүү хотын даргаа

Avatar

УИХ ЗГ-н гишүүд Хотын удирдлагаа түгжрэлгүй хотын төвөөр чөлөөтэй машин унуулах гэсэн далд санаа чинь нурна даа 2019-08-02 202.21.100.210

2020 ОНЫ СОНГУУЛИЙН ӨМНӨ ХӨГИЙН ЮМААР ХОТЫН ИРГЭДИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭЖ БАЙГААД 2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ҮР ДҮНГ АМСАХЫГ ХҮСЭЭД БАЙВАЛ НААД ШИЙДВЭРЭЭ ГАРГААД ҮЗ ЛДЭЭ. нААД эНХТӨР ЧИНЬ ман-Г ЯЛАГДУУЛСАНЫ ДАРАА ан-Д ХАРАЙГААД АЛГА БОЛООД ӨГНӨ. цААД САНАА НЬ НЬ хОТЫН А/В БҮСЭД уих зг-Н ГИШҮҮД ХОТЫН ДАРГА НАРАА ТҮГЖРЭЛГҮЙ ЯВУУЛАХ ГЭСЭН ТАЛ ЗАССАН ДОЛЬДИО ЗАН БАЙХГҮЙ ЮУ

Avatar

yalagdana 2019-08-02 202.131.251.130

tatvariin hemjeeg nemsen, shine tatvar bii bolgoson, AN-iin uyed hiigdsen buh zuilsiig harluulj zogsooson, hamtiin tetgever, tsahim gazar omchlol zereg sain zuils ih baisan shuu. MAN ireh songuulid navs yalagdana.

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.31

Ardyn nam ingej baigaad yalagdax ni dee

Avatar

иргэн 2019-08-02 202.179.24.113

Зөвөө цаашдаа Өнгө үзэмж муутай удаа дараалан Зөрчил гаргасан Жолоож нарыг Хотын Төвөөр Бүү зорчуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж