Нутгийн ойгоо иргэд өөрсдөө найруулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Нутгийн ойгоо иргэд өөрсдөө найруулжээ

Нутгийн ойгоо иргэд өөрсдөө найруулжээ

Увс аймгийн Өлгий сум байгуулагдсаны түүхт 60 жилийн ой тохиож байна. Ойд зориулсан арга хэмжээ өчигдөр эхэлж, өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.

“Гиваан” баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлсэн арга хэмжээ хүндэтгэлийн хурал, ардын авьяастнуудын концертоор үргэлжилсэн байна. Уг концертыг нутгийн иргэд өөрсдөө найруулан тавьжээ. Нутгийн ойдоо алс холоос зорьж очсон иргэн Н.Пүрэвжав “Хуучин цагт сайн дурын уран сайханч гэж байлаа. Түүн шиг ардын авьяастнуудын тоглолт үнэхээр сайхан болж байна. Бидний дунд гавьяа, шагналгүй ч авьяастай хүмүүс олон байдаг юм байна” гэсэн юм.

Наадмын үеэр даага, шүдлэн, хязаалан, соёолон насны хурдан морьдын уралдаан болж, бөхчүүдийн барилдаан болов. Хүчит бөхийн барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай зэрэг алдар цолтой 128 бөх хүч сорьж байна.

Өлгийн сум бол алдарт Байтаг богдын тулаанд эх орныхоо төлөө амиа өргөсөн, Монгол улсын баатар Бэгзийн Гивааны төрсөн нутаг юм.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж