Тайландад цуврал долоон дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Тайландад цуврал долоон дэлбэрэлт болжээ

Тайландад цуврал долоон дэлбэрэлт болжээ

Бангкокийн төв хэсэгт цуврал долоон дэлбэрэлт болжээ. Одоогийн байдлаар хоёр хүн хөнгөн бэртсэн гэсэн мэдээллийг Nation TV өгч байна.

Эхний гурван дэлбэрэлт 5-7 минутын зайтай орон нутгийн цагаар 05.00 цагт болжээ. Эхний дэлбэрэлт нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг чуулган болж буй Centara Grand зочид буудлын ойролцоо гарчээ.

Харин хоёр болон гурав дахь дэлбэрэлт нь дээрх газраас 300 метрийн зайтай орших Indra Regent Hotel зочид буудлын нэг давхарт гарсан байна. Тус зочид буудлын нэг давхарт уран зургийн худалдаа болон хувцасны дэлгүүр байрладаг. Энэ үеэр хот тохижилтын үйлчилгээний хоёр ажилтан бэртэж, хөнгөн гэмтэл авчээ. Дэлбэрэх төхөөрөмжийг зочид буудлын ойролцоох зүлэгний навчис дунд нуусан байв.

Дараагийн хоёр дэлбэрэлт нь орон нутгийн цагаар 08.00 цагт Наративат гудамжны "Чонгнонси" метроны буудалд гарчээ. Тус гудамжинд хэд хэдэн банкны төв оффис болон Элчин сайдын яамд байрладаг.

Харин сүүлийн хоёр дэлбэрэлт нь 09.30 цагийн үед Засгийн газрын байрны ойролцоо гарчээ.

Тайландын цагдаагийн байгуулга иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

А.АНИР

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж