А.Цэрэнтогтох хүүд туслахаар урлагийнхан нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

А.Цэрэнтогтох хүүд туслахаар урлагийнхан нэгдлээ

Дүрэлзсэн улаан гал дундаас 8 сартай дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүү өнөөдөр Солонгос улсын Хангасва эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хүүгийн биеийн 80 гаруй хувь түлэгдсэн учир элэг, уушиг, бөөр зэрэг дотоод эрхтэнүүдэд нь өөрчлөлт орсон байгаа аж. Иймд эхний ээлжинд уушгийг эмчлэх эмчилгээ хийсний дараа маш олон хагалгаанууд хүлээж байгаа юм байна.

Одоогоор Монголын ард түмнээс 150 орчим сая төгрөг цуглараад байгаа бөгөөд хүүгийн эмчилгээнд 350-400 орчим сая төгрөг хэрэгтэй учир Монголын Залуучуудын холбооноос уг баатарлаг хүүд зориулан “Ахыг аваръя” хандивын аяныг урлаг соёлынхонтой хамтран зохион байгуулахаар болоод байгаа юм байна.

16-хан настай А.Цэрэнтогтох хүү баргийн хүнээс ч гардаггүй эр зориг гарган өөрийгөө ч үл хайхран дүрэлзэн асч буй галаас дүүгээ аварсан нь олон хүний хайр, хүндэтгэлийг хүлээсэн билээ.

Иймд эрэлхэг зориг гарган дүүгээ аварсан А.Цэрэнтогтох хүүгийн үлдэгдэл төлбөрийг олоход сайхан сэтгэлт Монголчууд та бүхний халуун сэтгэл юу юунаас илүүтэй хэрэгтэй байгаа учир уг аянд нэгдэнэ үү хэмээн уриалж байна.

Т.АНУ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж