Аялал жуулчлалаас олох Крымын орлого 25 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалаас олох Крымын орлого 25 хувиар өсчээ

Аялал жуулчлалаас олох Крымын орлого 25 хувиар өсчээ

Энэ онд аялал жуулчлалаас Крымын төсөвт орох шууд орлого 1,4 тэрбум рубль болсон нь өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн дүн хэмээн Крымын тэргүүн Сергей Аксенов хэллээ.

“Зуны улирлын төсвийн гол орлого аялал жуулчлалаас орж байна. Энэ оны аялал жуулчлалын орлого 1 тэрбум 460 сая рубль болсон. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 хувиар өссөн дүн юм” хэмээн Сергей Аксенов Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй Севастопольд уулзах үеэрээ хэлсэн байна.

Энэ жил Крымд ирж амарсан жуулчдын тоо 3,3 саяд хүрсэн. Энэ нь 2018 онтой харьцуулахад 11 хувь нэмэгдсэн гэсэн үг юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж