УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс Төрийн ордонд ажилладаг үйлчилгээний ажилтнуудыг шагнаж урамшууллаа. Тодруулбал, Төрийн ордонд үйлчилгээнд бусдыгаа манлайлан ажиллаж буй Ж.Долгоржав, Н.Батсайхан, Н.Алтантуяа, Ч.Сүрэнхор, Ч.Нармандах, А.Мэндбаясгалан, А.Мягмарсайхан, Д.Цолмон, Т.Намжилсүрэн, Д.Чулуунцэцэг нарын шилдэг арван ажилтанг урамшуулсан юм.
Шагналыг УИХ-ын Д.Оюунхорол, З.Баянсэлэнгэ, Л.Эрдэнэчимэг нар гардууллаа.
Д.ЖАРГАЛ