Мянган жилийн түүхтэй дууг шинэчлэн дуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.02-нд нийтлэгдсэн

Мянган жилийн түүхтэй дууг шинэчлэн дуулжээ

Мянган жилийн түүхтэй дууг шинэчлэн дуулжээ

“Зун” продакшны дуучин А.Нарандулам, DJ Хөхжимтэй хамтран Буриадын мянган жилийн түүхтэй “Наян наваа” гэх ардын дууг шинэчлэн дуулжээ. Хөгжмийн найруулгыг тус продакшны Ерөнхий продюсер “Алтан ураг” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Б.Эрдэнэбат найруулсан байна.

Уг дуу “Facebook”, “youtube” зэрэг цахим ертөнцөөр цацагдаад  хэдхэн хоносон хэдий ч маш олон хандалтыг цуглуулж чаджээ.

"Зун" продакшны уран бүтээлчид өнгөрсөн хоёрдугаар буюу сар шинийн босгон дээр "Уул-ус" хамтлагийн дуулснаар "Найр" гэх өвөрмөц бүтээлээ фэнүүддээ хүргэж байсан. Мөн өөрийн гэсэн өвөрмөц имижтэй дуучин Б.Алтанжаргалтай хамтран "Цагаан сар"  дууг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулан үзэгч, сонсогчдоо өргөн барьсан билээ.

Ц.АРИУНЗАЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж