Трамп Хятадыг дахин татвараар дарамтлав | News.MN

Трамп Хятадыг дахин татвараар дарамтлав

Трамп Хятадыг дахин татвараар дарамтлав

Трамп Хятадыг дахин татвараар дарамтлав

Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр гүрний хооронд болж буй худалдааны дайн улам даамжирч байна. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор импортын татваргүй байгаа Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн 10 хувийн татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарлажээ.

Тэрбээр өөрийн мэдэгдлийг Хятад улс нь Америкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авахаа нэмэгдүүлэх амлалтандаа хүрэхгүй байгаан зэрэгцээ өвчин намдаах зориулалттай фентанил эмийн нийлүүлэлтээ зогсоох шийдвэр гаргах гэж байгаа учир ийнхүү хариу барьж байна хэмээн тайлбарлажээ.

Трампын уг мэдэгдлийн дараагаар АНУ-ын хөрөнгийн биржийн гол индексүүд огцом унаж эхэлсэн байна.

Мөн дээрх 10 хувийн татвар нь Хятадын тал яриа хэлэлцээнд хэр нааштай байх эсэхээс шалтгаалж 25 хувь ч болж өсөх магадлалтайг сануулсан байна. Хятадын бараа бүтээгдэхүүнд ингэж их татвар ногдуулах нь эргээд АНУ-д илүү сөрөг нөлөөтэй бөгөөд Америкийн эдийн засагт хүнд цохилт болно гэдгийг шат шатны мэргэжлийн байгууллагууд сэрэмжлүүлж байгаа аж.

Хоёр улсын засгийн газрын төлөөлөгчид Шанхай хотноо хоёр өдрийн турш ээлжит яриа хэлэлцээгээ хийсэн ч тодорхой үр дүн багатай өндөрлөсөн нь Трампын дургүйцлийг хүргэсэн бололтой. Гэсэн ч хоёр талын төлөөлөгчид энэ удаагийн яриа хэлэлцээг амжилттай болсон, ирэх есдүгээр сард үргэлжлүүлж уулзахаар болсон гэж мэдэгдээд байгаа юм.

Эх сурвалж:BBC

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2019-08-02 202.170.71.157

АНУ ТЭНЭГ БИШ ШДЭЭ. ШАТ ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУД АНУ-Д ХОХИРОЛТОЙ ГЭЭД ЧААГААД ЭХЛЭХИЙН. ДАХИН ХЭЛЬЕ. ХУДАЛДААНЫ ДАЙН ЯМАР Ч ТОХИОЛДОЛД АНУ-Д АШИГТАЙ. УЧИР НЬ АНУ ХЭРЭГЛЭГЧ, ХЯТАД ҮЙЛДВЭРЛЭГЧ. ХАРИН МОНГОЛД ЖААХАН ТААГҮЙ БАЙДЛААР НӨЛӨӨЛНӨ. УЧИР НЬ ХЯТАДЫН ЭЗ АГШИНА ГЭСЭН ҮГ

Avatar

ok 2019-08-02 139.5.217.246

насаараа бизнес хийсэн Трамп хэзээ өөртөө ашиггүй наймаа хийхгүйээ, ямар монголчууд шиг эдийн засгийн хоригт насаараа байгаа биш, хятад орос хоёрын хог н**ш нь монгол руу чөлөөтэй, харин монголчуудынх болохоор дан түүхийгээрээ, за ийм байхаар яаж ажлын байр бий болж,монгол мөрөөдөл бий болохвээдээ

Avatar

В 2019-08-02 59.153.113.230

Арай манай ерөнхийлөгч Хятадад татвар тавь гэж хэлсэн юм биш биз дээ. Түймэр гарч байна Путинтай ярь гэсээр байгаад ярилцсан.

Avatar

Зочин 2019-08-02 66.181.161.120

Za yu gej Ameriklllad surug baikhav.dee.

Avatar

ҮХЭР ХАЛХ 2019-08-02 66.181.185.79

улсаа нэгд тавидаг сайн ерөнхийлөгч юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж