Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ | News.MN

Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

Нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах журмыг дэмжлээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн 152 хороонд “Соёлын элч” ажиллуулах тухай журам болон Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай хэлэлцэв.

Зөвлөлийн хуралдаанд “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийн танилцуулгыг нийслэлийн Соёл урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Цэнд-Аюуш хүргэсэн юм.

Журмын төсөлд туссанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч нь тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж. Соёлын элчээр боловсрол, соёл урлаг, спорт, нийгэм хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн иргэнийг сонгох юм байна. Нийслэлийн 152 хороонд Соёлын элч ажиллуулснаар хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг шинэ түвшинд гаргах, залуучуудын хүмүүжил төлөвшилд эергээр нөлөөлөх, олон нийтийн эерэг хандлага, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх, хотын соёлыг түгээх зэрэг нийгмийн олон талт  чухал ач холбогдолтой юм.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа нэгтгэн, “Соёлын элч” ажиллуулах тухай журмын төслийг дэмжлээ.

Хуралдаанд танилцуулсан дараагийн асуудал нь Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр гарсан нийслэлийн Засаг даргын 2019 оны 01, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврын хэрэгжилтийн явцын тухай байв.

“НЗД-ын 01 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 48, Ерөнхий менежерийн 02 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд 37 заалт бүхий үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө гарган баталж, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас долоо хоног бүрийн лхагва гараг тутамд хэрэгжилт, үр дүнг тооцож, ажлын хэсэг 13 удаа хуралдаж, гүйцэтгэл 90.5 хувьтай хэрэгжлээ. Албан даалгаврын үр дүнгээр шалгалт эхлэх үед нэг тээврийн хэрэгсэлд ногдох зөрчлийн тоо 2.5 байсан бол зургаадугаар сарын 27-ны байдлаар 0.9 болж буурсан үр дүнтэй байна” гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Нийтийн тээврийн үйлчилгээнд иргэд U money цахим картаас гадна дурын банкны төлбөрийн карт болон үүрэн телефоны гар утас ашиглан төлбөрөө төлөх, зорчих боломжийг нэмэгдүүлсэн. Карт борлуулах U money үйлчилгээний 30 цэгээр карт борлуулж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр байршуулаад байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёл, хүртээмж, тээврийн хэрэгслийн цэвэрлэгээний асуудлаар долоодугаар сард түүвэрчилсэн 170 хүнээс санал асуулга авахад 90 хувь нь буюу 150  иргэн “сайжирсан” гэж үнэлсэн” хэмээв. Мөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнгээс цаашид авч хэрэгжүүлэх зарим ажлын санал гаргаж байгаагаа хэлсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёл хүртээмжийг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын хэрэгжилтийн үр дүнг боломжийн байна гэж харж байна. Гэхдээ цаашид үйлчилгээний чанар стандарт, өнгө үзэмж, аюулгүй байдлыг илүү сайжруулахын төлөө хяналтаа тавьж ажиллах шаардлагатай. Бид энд албан даалгаврын хэрэгжилтийг дүгнэх нэг хэрэг. Харин иргэд нийтийн тээврийн үйлчилгээнд хэрхэн сэтгэл ханамжтай байгаагаар ажлаа дүгнэх нь зүйтэй” хэмээлээ.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, албан даалгаврын үр дүнг үндэслэн цаашид авч хэрэгжүүлэх санал гаргасан ажлуудыг хэрэгжүүлэхээр болон хурлын тэмдэглэл гаргасан юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-02 119.40.103.37

ИЙМ ХӨГИЙН СОЦИАЛИСТ СЭТГЭХҮЙГЭЭР ХӨГЖИХГҮЙ ЭЭ КККК. "СОЁЛЫН ЭЛЧ" ГЭЖ ЮУ ВЭ. ГАНЦ ХҮН НЭГ ХОРООНД ЮУ ХИЙХ ВЭ. БҮХЭЛ БҮТЭН ХОРООНЫ ЗАСАГ ДАРГЫН АЖЛЫН АЛБА ЧИНЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУДЛАА ЯРЬДАГ ТОТЬНУУД ГАРГАЖ ЮУГАА ХИЙХ ВЭ. ХОТЫН ЗАСАГ ЗАХИРГАА ӨӨРСДӨӨ 152 ХОРООГООРОО ЯВЖ "СОЁЛЫН ЭЛЧ"-ЭЭ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-08-02 66.181.179.186

Хороонд ганц соелын элч гэж нэг хүн юу хийх юм вэ??? Ийм хэлбэрдсэн ач холбогдолгүй үр дүнгүй ажлаа болиочээ.

Avatar

иргэн 2019-08-02 202.126.89.249

Зөв. Энэ ажлыг туршлагатай ахмад багш, эмч нараар хийлгэх хэрэгтэй шүү. Ахуйн соелд хүмүүжилд гол нь анхаараарай.

Avatar

зочин 2019-08-02 43.242.243.20

хотын хогоо цэвэрличхээд том том ярь даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж