Гэрэл зурагчдыг төрийн одон медалиар шагналаа

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

Гэрэл зурагчдыг төрийн одон медалиар шагналаа

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа. Уг түүхэн ойн хүрээнд өнөөдөр гэрэл зурагчдын төлөөллийг төрийн одон медалиар шагнаж, хөдөлмөрийг нь үнэллээ. Өөрөөр хэлбэл, гэрэл зурагчин В.Баттулга. С.Бадамханд нарыг Алтангадас одонгоор, П.Баттулгыг Хеделмерийн хундэт тэмдгээр шагнав.

Шагналыг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Л.Энх-Амгалан гардуулсан юм.

Дашрамд дурдахад, Монголын гэрэл зургийн алба үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн өдөр ирэх 10 дугаар сарын 13-нд тохиох бөгөөд МГЗНХ-ноос гэрэл зурагчдыг нийтэд таниулан сурталчилах олон арга хэмжээ, үзэсгэлэнг хуваарийн дагуу гаргаж байгаа юм.

Т.АНУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж