А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2015.07.09-нд нийтлэгдсэн

А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, үндэсний их баяр наадмын үйл ажиллагаа Орхон аймагт өнөөдөр эхэллээ.

Баяр наадмын хөтөлбөрийн дагуу Төр нийгмийн зүтгэлтэн А.Амарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа 12 цагаас Амарын талбайд боллоо.

Цэцэг өргөх ёслолд Аймгийн ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэн, Аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн болон Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, Баян-Өндөр сумын засаг дарга И.Баасанжав болон орон нутгийн удирдлагууд оролцлоо.

Орхон аймгийн баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байгаа бөгөөд морь барианы газар эрлийз болон шүдлэн морьдын уралдаан, Урианхай сурын харваа сурын талбайд тус тус болж байна. 

 

А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө

А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө

 

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж