Ч.Ганхуяг Өгийнуураас хүрэл медальтай иржээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг Өгийнуураас хүрэл медальтай иржээ

Ч.Ганхуяг Өгийнуураас хүрэл медальтай иржээ

Тэсвэр хатуужлын спорт Триатлоны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч долоо хоногт Архангай аймгийн Өгийнуурт болсон билээ. Энэ жилийн сонирхогчдын ангилалд олны танил хүмүүс оролцсоны нэг нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг байсан юм. Тэрбээр өнгөрсөн жил анх удаа оролцохдоо замаа дуусгаж байсан бол энэ жил 40-49 насны ангилалд өрсөлдсөн 14 тамирчнаас гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн байна.

Унадаг дугуй, усанд сэлэлт, гүйлтийн төрлүүдийг багтаасан Триатлон нь Олимпийн төрөлд багтсан бөгөөд Монголын залуучууд амжилт гаргаад эхэлсэн билээ. Монгол дахь Триатлоны холбоо жил бүр Өгийнуурт шилдгүүдээ тодруулж эхэлсэн бөгөөд олны танил эрхэмүүд ч сонирхогчын ангилалд өрсөлдсөөр медальд хүрч эхэллээ. Тэдний нэг нь Ч.Ганхуяг болсон бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр уламжлалын дагуу замаа дуусгажээ.

Архив: Фото -2018

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж