АНУ-ын Засаг захиргаанаас лхагва гаригт /2019.07.31/ хийсэн мэдэгдэлдээ Иранийн Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зарифийг “хар жагсаалт”-д оруулснаа зарласан билээ. Энэ нь түүний АНУ дахь бүх хөрөнгийг царцааж, АНУ-ын ямар ч компани болон хувь хүн түүнтэй болон түүний хамааралтай хүмүүстэй холбоо тогтоох эрхгүй болно гэсэн үг юм.
Мохаммад Жавад Зарифын зүгээс дээрх мэдэгдэлд хариулт өгсөн байна. Тэрбээр “АНУ-ын хориг надад болон миний гэр бүлд ямар ч нөлөө үзүүлэхгүй. Надад болон миний тойрон хүрээлэгч нарт Иранааас гадуур ямар ч хөрөнгө, ашиг сонирхол байхгүй. АНУ намайг “хар жагсаалт”-д орууллаа гэж зарлаж байгаа нь би гэдэг хүн бүх дэлхий дахинд Иранийг төлөөлдөг учраас л тэр” хэмээн твиттертээ жиргэжээ.
Эх сурвалж:TASS.COM
Холбоотой мэдээ