Японыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэн өөрийгөө шатаав

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Японыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэн өөрийгөө шатаав

Японыг эсэргүүцсэн Өмнөд Солонгосын иргэн өөрийгөө шатаав

Азийн хоёр хүчирхэг улс болох Япон, Өмнөд Солонгосын хоорондын худалдааны маргаан даамжирсаар байгаа. Япон улс Өмнөд Солонгос руу ухаалаг гар утасны гол түүхий эд болох хагас дамжуулагчийн экспортдоо хязгаарлалт хийсэн нь Өмнөдүүдийн дургүйцлийг хүргээд байгаа билээ.

Өмнөд Солонгосын иргэд Япон автомашинаас татгалзах, Токиогийн олимп үзэхгүй байх, Япон руу аялахгүй байх, Япон бүтээгдэхүүн худалдан авахгүй байх зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байгаа.

Харин энэ удаад Өмнөд Солонгосын 72 настай иргэн Сөүлийн төв гудамжинд өөрийгөө галдан шатааж япон улсыг эсэргүүцэж байгаа илэрхийлсэн тухай тус хотын цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өөрийгөө зулын гол болгосон эр Сөүлийн төв эмнэлэгт өндөр зэрэглэлийн түлэгдэлттэй хэвтэн эмчлүүлж байгаа аж. Хэргийн газраас эрэгтэйн цүнх олдсон байна. Цүнхэнд нь Япон улсын хатуу шийдвэрийг шүүмжилсэн тэмдэглэлүүд байсан ба тус тэмдэглэлд Японы Ерөнхий сайд Абэ Шинзог уучлалт гуйх хүртэл тэмцсээр байх болно хэмээн бичсэн байжээ.

Энэ сарын эхээр мөн Өмнөд Солонгосын 78 настай иргэн тус улс дахь Японы элчин сайдын яамны гадаа өөрийнхөө амийг егүүтгэсэн хэрэг гарсан байна.

Эх сурвалж:KOREATIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж