Усанд сэлэлтийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Усанд сэлэлтийн тэмцээн боллоо

Усанд сэлэлтийн тэмцээн боллоо

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь өнгөрөгч зургадугаар сард “Усан спортын сургалтын төв”-тэй болсон юм.

“Усан спортын сургалтын төв”-тэй болсноор анхны тэмцээнээ алба хаагчдын дунд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Усанд сэлэлтийн тэмцээн өврөөр даллалт, араар даллалт гэсэн хоёр төрлөөр, хоёр насны ангилалд явагдаж аваргуудаа тодруулсан байна.

30-аас дээш насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Батбаяр, дэд байранд ахлах ахлагч Б.Мөнхбат, 30-аас доош насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч М.Гэрэлням, дэд байранд дэд ахлагч Б.Батбаяр нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Тус тэмцээнд 28 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж