Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд ажиллаж байна.
Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, цэгцлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Өнөөдрөөс тухайн орчинд хүнд машин, механизмыг оруулахгүй байж, хашаандаа элс, хайрга, бусад материал худалдаалдаг аж ахуйн нэгж, айл өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ