Хойд Солонгосын цэрэг Өмнөдийн хилийг зөрчжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цэрэг Өмнөдийн хилийг зөрчжээ

Хойд Солонгосын цэрэг Өмнөдийн хилийг зөрчжээ

Хоёр Солонгосыг тусгаарласан, өндөр хамгаалалт бүхий цэрэггүй бүсээр хил нэвтэрсэн Хойд Солонгос цэргийг Өмнөд Солонгосын хилийн албаныхан баривчилсан байна.

Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээлснээр, хил зөрчсөн этгээд Сөүлд очих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд цэргийн алба хаагч байжээ.

Жил бүр хэдэн арван хүн Хойд Солонгосоос Өмнөд рүү зугтдаг ч цэрэггүй бүсээр хил зөрчсөн тохиолдол ховор аж.

БНСУ-ын хилийн албаныхан хил зөрчигчийг өнгөрсөн Лхагва гаригт цэрэггүй бүс дэх хилийн тусгаарлах шугамыг даван, Имжин гол дагуу өмнө зүгт явж байхад нь олж саатуулсан байна. Энэ явдал Хойд Солонгос ойрын тусгалтай хоёр пуужин харваснаас хойш нэг өдрийн дараа болжээ.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн KCNA агентлагийн мэдээлснээр, хойдууд Ким Жон Уны удирдлага дор "шинэ төрлийн, том калибрын олон хөөргөлттэй пуужингийн систем” туршсан байна. Мөн “Эдгээр пуужингуудын туршилт нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилтын өмнө өгч буй Хойд Солонгосын анхааруулга байлаа” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж