Энэтхэгт эхнэрээсээ салбал гурван жилийн хорих ял эдэлнэ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Энэтхэгт эхнэрээсээ салбал гурван жилийн хорих ял эдэлнэ

Энэтхэгт эхнэрээсээ салбал гурван жилийн хорих ял эдэлнэ

Энэтхэгийн парламент исламын шашинтнуудын ёс заншил болсон “гэнэтийн салалт”-ыг эрүүгийн хэрэгт тооцож, хориглосон хуулийг өчигдөр /2019.07.31/ баталжээ.  “Гэнэтийн салалт буюу Triple talaq” гэдэг нь нөхөр нь арабаар “talaq” буюу “салалт” гэдэг үгийг гурван удаа хэлэх юм бол ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй, шүүхээр орохгүйгээр эхнэрээсээ шууд салах боломжийг олгодог хачирхалтай уламжлал юм. Энэ нь исламын шашинтнуудын дунд ихээхэн түгээмэл байдаг бөгөөд сүүлийн үед исламын шашинтай олон улс орнууд уг заншлыг хуулиараа хориглоод байгаа билээ.

Харин өчигдрийн баталсан хуулиар энэ үзэгдлийг хязгаарлах аж. Хууль зөрчиж “talaq” гэдэг үгийг гурван удаа хэлбэл эрүүгийн хариуцлагад татагдах юм. Тодруулбал, хууль зөрчигч этгээд гурван жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна.

Энэтхэгийн парламент энэ хуулийн төсөл 2017 оноос хэлэлцэж эхэлсэн ч зарим парламентын гишүүд үүнийг шударга бус, исламын шашинт эмэгтэйчүүдийг хамгаалсан, нэг талыг барьсан хууль хэмээн шүүмжилсээр өнөөдрийг хүрчээ.

Мэдээлэл харилцааны технологи хөгжсөн орчин үед исламын шашинтнуудын хувьд салалт гэдэг асуудал хурууны үзүүрээр шийдэгдэж, эмэгтэйчүүд хохирч үлдэх нь ихэссэн байна. Учир нь нөхрүүд “Skype”, “What’s App”, “Facebook” зэрэг цахим сүлжээний мессенжерээр эхнэр лүүгээ “talaq” гэж гурван удаа бичээд л шууд салаад явчихдаг үзэгдэл газар авах болсон нь эмэгтэйчүүдийн хувьд хүндхэн асуудал болоод байжээ.

Эх сурвалж:GUARDIAN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж