АНУ-ын Батлан хамгаалахын сайдаар өнгөрсөн долоо хоногт томилогдсон Марк Эспер Монгол Улсад айлчлахаар болжээ. Тэрбээр Пентагоны тэргүүний хувиар хийх анхны гадаад айлчлалаа Ази тивийн таван улсаас эхлэхээр болсны нэг нь Монгол Улс юм байна. Эсперийн айлчлал баасан гаригаас /2019.08.02/ эхлэн Австрали, Шинэ Зеланд, Монгол, Өмнөд Солонгос, Япон улсад үргэлжлэх ажээ.
Айлчлалын зорилго нь Ази, Номхон далайн бүс нутгийн холбоотон улстай худалдаа, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээ хийх, Хойд Солонгос, Ираны асуудлуудыг ярилцах гэх мэт маш өргөн хүрээг хамарч байгаа аж. Мөн тэрбээр Япон дахь айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзотой уулзах юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн зургаадугаар сард Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Патрик Шанаханыг гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа огцруулж, оронд нь өмнө нь армид алба хааж байсан Эсперийг томилж байв.
Эх сурвалж:XINHUA, MAINICHI
Холбоотой мэдээ