Кэти, Жаклин Кеннедигийн дүрд

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Кэти, Жаклин Кеннедигийн дүрд

Энэ аз жаргалтай инээмсэглэж буй бүсгүй хэн бэ? “ Нэг голынхон” киногоор нь бидний сайн мэдэх дур булаам инээмсэглэлтэй өсвөр насны охин уу?  Үгүй. Холливуудын даруухан оддын нэг, алдарт Том Крузын эхнэр,  Кэти Холмес “Кеннедигийнхэн”  хэмээх телевизийн түүхэн цувралын зураг авалтад оролцож буй нь энэ аж.  Тэрбээр Кеннедийн эхнэр, тэргүүн хатагтай асан Жаклины дүрийг бүтээж байгаадаа их баяртай байгаа бөгөөд түүний шүтэн бишрэгч байсан гэнэ.
Сурвалжлагч түүнээс “Том та хоёр дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй байгаа юу?”  гэсэн асуултанд тэрбээр “ Зураг авалт нэгэнт эхэлсэн болохоор хүүхэдтэй болох хориотой” гэжээ. Харин түүнийг өөрийн эрхгүй ингэж инээмсэглүүлж байгаа  хүн түүний халамжтай нөхөр Том байсан нь гарцаагүй биз ээ.

Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж