NEWS агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай байна вэ” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг онцолж байна. Монголчууд наадмын дараа намар гэдэг ХХААХҮ-ийн яам ирэх өвлийн бэлтгэл, намартаа бэлэн үү.
16,5 САЯ.МКВ ТАЛБАЙД АРИУТГАЖЭЭ
ХХААХҮ-ийн яамнаас 2019 оны зургадугаар сарын 26-ны өдрийн “Орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэх шуурхай үйл ажиллагаа зохион байгуулах тухай” 02 тоот албан даалгаврыг орон нутагт хүргүүлж, биелэлтийг хангах, улсын хэмжээнд орчны цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэх шуурхай арга хэмжээ зохион байгуулах ажлыг эрчимжүүлэхээр МЭЕГ-ын мэргэжилтнүүд оролцсон ажлын хэсгүүдийг долдугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, бүх аймгуудад ажиллуулсан.
Улсын хэмжээнд нийт:
- 439 зоорь агуулахын 1923,5 мянган мкв
- 18795 малын хашаа, хорооны 2,519,109 сая.мкв,
- 397 худаг уст цэгийн 2674,8 мянган мкв
- 31 тэжээлийн агуулахын 19,299 мянган мкв
- 179 ширхэг 171,7 мян.мкв бусад хөдөө аж ахуйн хэрэгсэл
- 33 түүхий эд бүтээгдэхүүн хадгалах цэгийн 15,818 мянган мкв
- 3115 ширхэг малын тоног хэрэгслийн 138,625 мянган мкв
- 1533 өтөг бууцны 547,2 мянган мкв
- 2339,8 мян.мкв бэлчээрийн талбай
- 163728 ширхэг сэг зэм устгаж, түүний орчмын 11982,6 мянган мкв талбай халдваргүйтгэл, нийт 16,5 сая.мкв талбайд ариутгал, халдваргүйтгэл хийсэн дүн мэдээ ирүүлээд байна.
ЖДҮ-ИЙН ЗЭЭЛ "ГАЦААНД" БАЙНА
УИХ-ын 49 гишүүн өөрийн болон хамаарал бүхий этгээддээ ЖДҮХС-аас зээл асуудал гараад энэ жил ХХААХҮЯ-аас ЖДҮХС-ийн зээлээ ихэд нээлттэй явуулж буй бололтой. Зээлийн сонгон шалгаруулалтын хурлаа олон нийтийн сүлжээ, телевизээр цацаж, эхний ээлжинд 300 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөгийн зээл хүссэн нийт 65 иргэн, аж ахуй нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт ЖДҮХС-д судлагдсанаас 47 иргэн, аж ахуй нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч тэнцсэн бөгөөд эцсийн шатны буюу төсөл сонгон шалгаруулах хороогоор хэлэлцэн шийдвэрлэсэн байна. ЖДҮХС-аас урт, хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах үйл ажиллааны үр дүнд эхний ээлжинд банкаар дамжуулан санхүүжигдэх, Засгийн газраас баталсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбар, чиглэлд нийцсэн нийт 16 аж ахуй нэгжийн 13.2 тэрбум төгрөгийн төсөл шалгуур хангаж, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжтой болжээ. Мөн ЖДҮХС-ийн зээл олголт удаашралтай байгааг албан тушаалтнуудтай хамааралтай эсэхийг нь шалгах ажиллагаанаас үүдэж байгаа гэдгийг албаныхан хэлсэн байна. Мөн ЖДҮХС-ийн зээлд дахиад л гишүүдийн хамаарал бүхий этгээд байгаа гэх хардлага ч олон хүний дунд байгаа учраас ийнхүү шалгаж байгаа гэх яриа ч гарчээ.
ҮРГЭЛЖИЛСЭН БОРОО ҮР ТАРИАНД НӨЛӨӨЛӨХ ВИЙ
Сүүлийн хэд хоног нийт нутгийг хамарсан үргэлжилсэн бороо орж, тариалалт, намрын ургац алдах вий гэсэн болгоомжлол бий. Цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ сарын дундаас эхлэн нийт нутгаар бороотой гэдгийг анхааруулж буй. Гэхдээ ХХААХҮ-ийн яамныхан цаг байгаа, болц гүйцэх боломжтой гэж үзэж байгаа учраас “санаа амар” байгаа сурагтай.
Хаврын тариалалтын ажил тавдугаар сард эхэлсэн. Энэ онд 409.6 мянган тонн үр тариа, 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал хураан авсан. Тэгвэл энэ жил дээрх хэрэглээгээ нэмэгдүүлэхийг хүсч, нийт 478 мянган га талбайд тариалалт хийж, 508.1 мянган тонн үр тариа хураахаар зэхэж байна. Үүнийг төрлөөр нь ангилбал, 367.7 мянган га-д улаан буудай, 31.9 мянгад малын тэжээл, 29.1 мянгад тосны ургамал, 13.8 мянгад төмс, 8.9 мянгад хүнсний ногоо, 7.3 мянгад жимс, жимсгэнэ тариалсан. Ингэснээр 487.2 мянган тонн улаан буудай, 63.8 мянган тонн тэжээлийн ургамал, 24 мянган тонн тосны ургамал хураахаар төлөвлөжээ. Тэгвэл хүн амын дунд хамгийн өргөн хэрэглэдэг төмсийг 165.8 мянган тонныг хураана. Улсын хэмжээнд хүн амын төмсний хэрэглээ 133.9 мянган тонн байдаг. Ингэхээр төмснийхөө дотоодын хэрэгцээг бүрэн хангана. Харин хүнсний ногооны хувьд дотоодын хэрэгцээг 60 хувь хангах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд хүнсний ногооны нийт хэрэглээ 191.3 мянган тонн бол энэ онд 107.2 мянган тонныг хураан авахаар тооцсон.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ