Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү | News.MN

Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү

Ц.Нямдорж сайд “Жаст”-ын Ш.Батхүү, Д.Дорлигжав нарыг аврахын тулд албан тушаалын гэмт хэрэг үйлдэв үү

МХЕГ-ын хэлтсийн дарга оймсондоо боодол ам.доллар нуусан байсныг АТГ-ынхан бичлэгээр ил болгосон биш улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан ”акулууд”-ын хэргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хуулиас бултуулж, хэрэгсэхгүй болгон “живүүлэх” гэж байсан нь олон нийтийн анхааралд өртөв. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг УИХ батлах үеэр Ц.Нямдорж сайд Х.Нямбаатар гишүүнийг “Чиний наад тодрох гэсэн өвчин аминд чинь хүрнэ шүү” гэж заналхийлж байсны учир ч ийнхүү тайлагдлаа. УИХ-ын чуулганы үеэр тэрбээр эрхэм гишүүн рүү ийнхүү улайран дайрсны цаана улсад хэдэн тэрбумын хохирол учруулсан “акулууд”-ын хэргийг хав дарах ашиг сонирхол байсан нь ил болсон хэрэг. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Ерөнхийлөгчийн саналыг 2-3 сар хав дарж, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн, Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, “Жаст”-ын Ш.Батхүү, Г.Алтан ба түүний хүү Эдуард Сүрэн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ч.Ганзориг нарт холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ашиг сонирхол Ц.Нямдорж сайдад байжээ. Энэ бол манай шударга сайдын хувьд албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан төгс гэмт хэрэг юм. Танилц, Ц.Нямдорж сайдын хуулиас бултуулж авч үлдэх гэсэн гэмт хэргүүдтэй!

Ц.НЯМДОРЖ БА Г.АЛТАН

Уг нь Г.Алтангийн салсан нөхөр С.Жамьянсүрэнгийн үгээр үг хиймээргүй байдаг ч түүний оролцоогүйгээр одоо хүртэл үргэлжилж байгаа бизнесийн хэлхээ холбоог яалтай билээ. Арван нэгэн жилийн өмнө С.Жамьянсүрэн “Нийгмийн толь” сонины 2008 оны хоёрдугаар сарын 27-ны дугаарт “Ц.Нямдоржийн хувьд гэвэл 2003 онд Засгийн газрын хуралдааны 15 дугаар тэмдэглэл байдаг. Түүнд “Алтжин” компанийн охин компани болох “Боршоон буянт” компанид спирт, пиво үйлдвэрлэх эрхийг нэг өдөр олгосон байсан. Г.Алтан ярихдаа “Хөөрхий Ц.Нямдорж үдээс өмнөх хуралдаанаар Н.Энхбаяртай нэлээд маргалдаад, харин үдээс хойшхи хуралдаанаар зүтгүүлж байж зөвшөөрөл өгчээ” гэсэн. Дараа нь кассын эрхлэгчээ дуудаад “30 сая төгрөг аваад ир” гэсэн. Нөгөөх нь арван мянгатын гурван том боодолтой мөнгө оруулж ирсэн. “Хүнд тэгш тоотой юм өгдөггүй” гээд дахиад нэг саяыг нэмж 31 сая төгрөг болгоод өөрийнхөө хамгаалагч Болдбаатарыг дуудаж “Ц.Нямдоржийн жолооч гадаа зогсч байгаа. Үүнийг аваачаад өг” гэсэн. Дараа нь Ц.Нямдоржид “Нөгөө зүйлийг чинь өгөөд явууллаа” гэж ярьсан” гээд тухайн үед бичлэг хийгээгүй ч хамгаалагч Болдбаатар, кассчин Нэргүй, харуул, хянагч нар болон өөрийгөө амьд гэрч хэмээн өгүүлсэн нь сонины хуудаснаа бий. Ийнхүү 2003 оны 31 сая төгрөг л мэдэгдэж буй ч ханшаар бодоод үзэхэд нүнжигтэйхэн гарыг нь цайлгадаг байсан Г.Алтан, Ц.Нямдорж нарын нөхөрлөл бидэнд одоо цаг дээр харагдаж байна. “Г.Алтангийн байрыг түрээсэлж” амьдардаг гэх домогт доромжлолдоо тэр огтхон ч санаа зовинодоггүй. Тэр нь ХУД-ийн 11 дүгээр хороо Белла Виста хотхоны 100-103 тоотын 159 м.кв  орон сууц. Хэдийгээр энэ тухайгаа хээвнэг телевизээр тайлбарлаж суудаг ч энэ нь Авлигын эсрэг хуулийн долдугаар зүйлийн 7.17-д заасан “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах давуу эрх эдлэх…” гэсэн хориглолтыг зөрчдөгийг огт тоохгүй олон жилийг үдлээ. Түрээсийн байрыг улиг боллоо гээд орхиж болох ч Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнтэй холбоотой Төрийн банкны 51 сая төгрөгийн маргааныг үл тоох аргагүй билээ. “Капитал” банкийг татан буулгасны дараахан буюу өнгөрсөн хавар “Г.Алтанд залилангийн хэргээр эрүү үүсгэсэн үү” гэх мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Тодруулбал, “Г.Алтан “Капитал” банкин дахь 84 тэрбумын хадгаламжаа 4200 иргэний нэр дээр 20 орчим сая төгрөгөөр байршуулсан байж болзошгүй. Банк татан буугдах гэж байгаа тухай мэдээллийг түүнд хэн гэдэг эрх мэдэлтэн өгөв” гэж нэг хэсэг шуугисан ч тэгсхийгээд намжсан.

ЭДУАРД СҮРЭН БА ТӨРИЙН БАНК

Г.Алтангийн хүү Эдуард Сүрэн “Жаст групп” ХХК-ийн захирал асан Ш.Батхүүд 2010 онд 32 сая 855 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 51 тэрбум төгрөг зээлсэн нь өнөөг хүртэл маргаан дагуулсаар байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс 2013 онд дээрх 32.8 сая ам.долларыг төлөөгүй тохиолдолд Төрийн банкнаас дээрх мөнгийг гаргуулах шийдвэр гаргасан байдаг. Харин Төрийн банк уг шийдвэрийг дахин хянуулах хүсэлтээ шүүхэд гаргаснаар 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх хэлэлцсэн ч “2013 ондоо давж заалдаагүй” гээд хэлэлцээгүй. Тиймээс Төрийн банк энэ асуудлуудыг АТГ, прокурорын байгууллагад хүргүүлсэн юм билээ. Учир нь 51 тэрбум төгрөгийн маргааныг “Эрдэнэт үйлдвэр”-ийг “Стандарт” банкинд барьцаалсан гэх асуудалтай нэгтгэн мөрдөж байгаа бөгөөд уг хэргээс тусгаарлаад шалгавал нотлох баримтуудаа шүүхэд дахин өгнө. Мөн 2018 оны 2 дугаар сард Улсын дээд шүүхээс Э.Сүрэнг Төрийн банк бус "Жаст групп"-ээс төлбөрөө гаргуул гэсэн тогтоол гарсан. Тиймээс Э.Сүрэн "Жаст групп"-ээс л мөнгөө авах ёстой” гэдэг юм. Ш.Батхүүгийн өмгөөлөгч Б.Баатарсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Төрийн өмчийн хорооны даргын 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн шийдвэрээр “Жаст” групп “Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасантай холбоотой үүссэн нөхцөл байдлыг судлах, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангах ажлын хэсгийг байгуулсан байдаг. Энэхүү ажлын хэсгийн хурлын протоколд төрийн зарим албан хаагч ноцтой асуудал ярьсан байдаг” гээд яриа, тэмдэглэлүүдийг дурдаад “Эндээс үзэхэд эрх бүхий албан тушаалтнууд “Хадгаламж” банкийг Төрийн банкинд шилжүүлэхээр урьдчилан тохирсон гэж үзэх эргэлзээ төрж байна. Энэхүү үйлдлүүд нь бодит нөхцөл байдал дээр биелэлээ олж эхэлсэн. Монголбанкнаас 2013 оны долдугаар сарын 22-ны өдрийн үдээс хойш томилогдох шийдвэр нь албажсан банкны эрх хүлээн авагч нь мөн өдрийнхөө 14 цагийн орчим тамга тэмдгээ захиалан хийлгэж авсан байдаг. Хадгаламж банкинд хуульд заасны дагуу тодорхой хугацааны дотор үйл ажиллагааг нь сайжруулах арга хэмжээг авах ёстой. Гэтэл Эрх хүлээн авагч нь хуулийн хугацаа тоологдож эхлээгүй байхад шууд 22-ны өдрөө банкийг албадан татан буулгах саналаа Монголбанкинд хүргүүлсэн байдаг” гэхчлэн ярьжээ. Энэ бол хуульч хүний баримт нотолгоотой яриа. Харин өнөөг хүртэл Төрийн банкны хувьчлалын асуудал, хувьчлалын үнэлгээ яагаад ч юм бэ 51 тэрбум төгрөгийн хэмжээнд яригддаг, энэ сэдэвт Г.Алтангийн нэр заавал хамт яригддаг нь анхаарал татсан хэвээр байна. Ц.Нямдоржийн хувьд Г.Алтанд Төрийн банкийг “авч өгөхөөс” татгалзахгүй эрмэлзэлтэй явдаг нь нэг бус удаа ажиглагдаж байсан. Төрийн банк хэзээ Г.Алтанд, түүний хүү Эдуард Сүрэнд очих нь цаг хугацааны асуудал болсон. Эдуард Сүрэн ч сайн ээжийн буян банк, уул уурхайн бизнесийн хослон тоглогч болох цаг ойрхон ирээд байна. Харин найр тавьсан энэ наймааны ард төр хэр хохирох бол.

Ц.НЯМДОРЖ БА Ш.БАТХҮҮ

Яг анзаарахад Ц.Нямдоржийн хэлсэн үг Ш.Батхүүг ер онилж чиглэж чаддаггүй. Жишүүхэн харах мэт, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой сэдэвт цаанаа л хайнга, дөлсөн байдалтай. Асуудлын гол болоод байгаа “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж зээл авсан гэх “үйл явдал”-ын үеэр Ц.Нямдорж “ноцтой” албан тушаалд байгаагүй тул холоос ажиглах боломжтойгоо завшаан гэж үздэг юм билээ. Харин түүнээс цаашхи үр дагавар буюу шулуухан хэлэхэд ашиг хонжоо нь Ц.Нямдоржид ашигтайгаар эргэсэн. Одоогоос нэг жилийн өмнө 2018 оны зургадугаар сарын 15-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Тэр үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Төрийн банкны нийт актив нь асар өндөр. Албан тушаалын томилгоо асар их явдаг учраас цэвэр ашгийн хэмжээ буурсан үзүүлэлттэй явдаг. Төрийн банкийг хувьчилбал Ц.Нямдоржийн Г.Алтан авна. Хувьчлан үнийн саналыг ердөө 75 тэрбум төгрөгөөр тогтоож оруулж ирлээ. Өр нь 35 тэрбум төгрөг байгаа. Тэгэхээр үндсэндээ 40 тэрбумаар Ц.Нямдоржийн хүн Төрийн банкийг авах гээд байна” гэсэн юм. Мөн гишүүн О.Баасанхүү “Төрийн банк бол миний ойлгож байгаагаар Хадгаламж банк. “Стандарт” банкны 108 сая ам.долларын маргаан шүүхээр явж байгаа. Тийм болохоор Төрийн банкийг ердөө 75 тэрбумаар хувьчлах  гээд та нар тохирчихсон юм биш үү. Ер нь ийм асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэх ёстой” гэсэн.

Харин одоо бол Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайд. “Шинэ үеийн хонгил”-оор хэн орох, гарах нь түүнд болон түүний эрх мэдэлд, мэдээлэлд хэтэрхий ойрхон, бараг гарт нь байгаа гэсэн үг. Түүний ХЗДХ-ийн сайдаар ажиллах энэ цаг үед “Жаст”-ын Ш.Батхүү лав “хөөн хэлэлцэх хугацаа”-гаа тэсэн ядан хүлээсээр уг хэргийг хэрэгсэхгүй болж гэмээнэ Ц.Нямдоржид дахиад л хожил авчирна. Ингэснээрээ Ц.Нямдорж Г.Алтанд ч, Ш.Батхүүд ч тусалсан болж ашиг нь Г.Алтангаас Ц.Нямдорж руу урсах урьдчилсан зураглал харагдаж байна. Үүнээс өөрөөр Ц.Нямдорж, Ш.Батхүү нарыг ойртуулж харах боломжгүй. Тэгээд ч Ш.Батхүү бол С.Баярын хүн. С.Баярын “хүмүүс” хоорондоо дайтах утгагүй. Өөрөөр хэлбэл хэчнээн хүсэвч Ц.Нямдорж Ш.Батхүүд муу эсвэл сайн зүйл хийх нь хаалттай гэсэн үг. Ямартай ч Ш.Батхүүгийн балгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн Эрсдэлийн сангаасаа 40 сая ам.доллар гаргаж “Стандарт” банкинд тавьсан өрийг тэглэсэн талаар Засгийн газрын гишүүд мэдээлсэн. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой сэдэв дуулиан дэгдээж буй энэ үед Ш.Батхүүд холбогдох хэргийг шүүх прокурор руу буцаасан тухай мэдээлэл цацагдлаа.

Ц.НЯМДОРЖ БА Ч.ГАНЗОРИГ

Ц.Нямдорж, Ч.Ганзориг нарын хоорондын харилцаа Ш.Батхүүгийнхтэй нэлээд төстэй. Нэг намын удирдлагад, удирдлагын дээгүүр шатанд нэг байр сууринд явсан хэдий ч тэд хэт ойртдоггүй. Бас хамааралгүй биш. Албан тушаалын хувьд ч, “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд ч тэр. Ч.Ганзоригийг “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан хэрэгт хэр зэрэг оролцоотой, ямар үүрэг гүйцэтгэсэн, яаж сугалж болох гарцтай, хамгийн гол нь “сугалах” ямар шалтгаантай вэ гэдгийг Ц.Нямдорж нарийн тооцоолсон. Гэсэн ч өөртөө болон намдаа ашигтайгаар шийдэхээр сэтгэл шулуудсан хоёр “Монголын зэс” компаниар дэнчин тавьж бүх ашигтай алхмыг хийж нэг нь ялгүй, нэр цэвэр, нөгөө нь “Эрдэнэт үйлдвэр” тул ам ойр бөгөөд нөлөөтэй үлдэх боломжоо хамгаалж үлдэж чадсан. Үүнээс өөрөөр Ч.Ганзориг, Ц.Нямдорж нар дотносох ч, дайсагналцах ч шалтаг үгүй. Дахин хэлэхэд Ц.Нямдорж яаж ч зуусан С.Баярын, Н.Багабандийн хүмүүсээр оролддоггүй. Хэвлэлийнхэн болон улс төрийн тайзан дээр түүнийг яаж ч шалсан бөөрөнхийлөөд л өнгөрдөг. Харин Ч.Ганзоригийн хувьд Н.Энхбаярын хүн гэвэл үнэнд дөхөх байх. Түүнийг баривчилж хорьсон нөхцөл байдлын тухайд “Эрдэнэт үйлдвэр” дэх шахаа биш “Жаст”-тай түлхүү холбоотой байв. Тиймээс Ч.Ганзоригийг биш Д.Сугар, Ш.Батхүүг гэхчлэн онилцгоож байсан тул хандлагаа онцолж илэрхийлэх шаардлагагүй байлаа. Гэхдээ тухайн үед нэг ньюанс гарсныг хүмүүс тэгтлээ анзаараагүй. Тэр нь “Эрдэнэт үйлдвэр”-ийг Ч.Ганзоригийн дараа хэн удирдах вэ гэдэг асуудал байв. Тэгэхэд УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэр”-ийн даргыг хурдан томилох шаардлагатай гэж Засгийн газрыг шавдуулж байсан. Учир нь түүнд “ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригтыг томилох” бүлэглэлийн даалгавар ирсэн байв. Хэрэв өнөөдрийнх шиг Засгийн газрын бүрэлдэхүүнд байсан бол Ц.Нямдорж түүнийг зүтгүүлж томилох шиг амархан ажил байгаагүй биз. Ямар ч байсан “Эрдэнэт үйлдвэр” төрд байх ёстой” гэдгийн нэгэн адил Ц.Нямдоржид таалагддаг байх ёстой гэдэг хэлц хүртэл гарсан байна билээ.

Ц.НЯМДОРЖ БА Д.ДОРЛИГЖАВ

ХЗДХ-ийн сайдаар ээлжлэн томилогдсон энэ хоёр эрхэм нэг нутгийнх. Гэхдээ айхтар хоёр тийшээ хараад суучихна гэж үгүй. Харин ч амь нэгтэй. Бас нэг тод ижилсэл нь хоёулаа Б.Хурцад дургүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц цор ганцхан удаа, тэгэхдээ нэн эгзэгтэй мөчид хэвлэлийн бага хурал хийлгэж билээ. Тэр үеэр Б.Хурц “Ц.Нямдорж сайд болох бүртээ Тагнуулын ерөнхий газраар оролддог. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн маршруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл маш хүчтэй. Эрдэнэттэй холбоотой маш их бизнес шахаа хийдэг” гээд зарлачихсан юмдаг. Түүгээр ч барахгүй “Д.Дорлигжав 800 мянган ам.долларын асуудалд орсныг Ц.Нямдорж хуулийн байгууллагад нөлөөлж замхруулсан” гэдгийг чанга хэлж мэдээлж чадсан.

Д.Дорлигжавыг Ерөнхий прокуророор ажиллаж байх үед онц ноцтой олон хэрэг хаагдсаны дотор бүлэглэлийн эрх ашиг, Увс фракцийг хүчирхэгжүүлэх нөлөө бүхий олон хүнд холбогдох хэрэг багтдагийг хуулийнхан харамсан ярьдаг. Түүний дотор мөнөөх л “Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсийн баяжмалын нууц наймааны хэрэг ч багтана. Уг хэргийг илрүүлэхийн төлөө ажилласан хуулийн багийнхан харамссандаа уйлах шахам ярьдаг ийм хэргийг хаасан хүн яаж ядуу амьдрах билээ. “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд Д.Дорлигжавт Ерөнхий прокурор байхад нь атгуулсан дөрвөн сая ам.долларынхоо төлөө бараг өдөр бүр АТГ руу, прокурор руу утас цохиж лавладаг гэсэн. Харин Д.Дорлигжав “Би түүнээс гүтгэгдсэн гэж дөрвөн сая ам.доллар нэхэмжилнэ” гэж телевизээр ярьсан. Асуудлын гол нь дөрвөн сая ам.долларт биш гэдэг нь ойлгомжтой. “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболдод “дургүй” байх шалтгаан Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хоёуланд нь бий. Тэгэхээр энэ хэрэг хэрхэн шийдэгдэх нь нэхэмжлэгчээс бусад хүнд тодорхой билээ. Хамгийн сэжигтэй нь Д.Дорлигжавын өмгөөлөгч “Энэ хэрэг дуусах шатандаа орж байгаа” гэж хэвлэлээр мэдэгдсэн. Магадгүй, нутгийн ах Ц.Нямдорж нь арга чарга хайж, хөөн хэлэлцэх хугацаа дуустал Ерөнхийлөгчийн саналыг хав дарсан биз ээ.

Ц.НЯМДОРЖ БА Н.АЛТАНХУЯГ

“Увс бүлэглэл хүчтэй. Увс бүлэглэл дотор Ц.Нямдорж, Д.Дорлигжавын нөхөрлөл бүр ч хүчтэй” гэдэг. Сонирхолтой нь Увсын, нэг намын Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нар хагаралдаад таарахгүй байхад хоёулантай нь таараад, бүр зангидаад байдаг нь Ц.Нямдорж. Н.Алтанхуяг нэгэнтээ Д.Дорлигжавыг “Шударга бусын хонгилыг үүсгэсэн, МАНАН бүлгийн гол толгойлогч гэчихсэн. Харин Д.Дорлигжав “Тэгж яривал манай Н.Алтанхуяг үүнийг үүсгэсэн. 2008 онд АН сонгуульд ялагдсан. 7 сарын 1 болж, 5 сайхан залуугийн амь үрэгдсэн. Нийгэм бүхэлдээ цочирдсон. С.Баяр гэдэг хүн байхад МАН-ыг 45 суудалтай ялалт байгуулсан, дангаараа засаг байгуулах бүрэн бололцоотой байсан. Энэ үед Н.Алтанхуяг намын дарга болсон. Би ерөнхий нарийн бичгийн дарга байж байгаад ажлаа Д.Эрдэнэбатад хүлээлгэж өгсөн. Энэ хоёр ямар ч шаардлагагүй газар МАН-тай эвслийн Засгийн газар байгуулж Н.Алтанхуяг тэргүүн шадар сайд болсон. Тэгэхэд С.Баяр “Оюутолгой, Тавантолгой, том төслүүдээ урагш нь явуулмаар байна” гэдэг гэгээн сайхан үг хэлсэн. Ингэж МАНАН эхэлсэн түүхтэй юм аа, уучлаарай, Алтанхуяг аа” гэсэн мэдэгдэл хийсэн. Харин Ц.Нямдорж тэдний хэнтэй нь ч мууддаггүй төдийгүй Н.Алтанхуягтай бол бүр ч дотно. Түүний нөхөрлөл бүхний цаана мөнгө байдаг. “Энержи ресурс” бүлэглэл түүний хувьд Увс бүлэглэлээс нь дутуугүй эрхэм. Тиймээс ч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг “Арван таван авлигачин”-д багтаахад эгдүүцэж “Ижий, аав хоёроо дуулаад Энхбаярынхаа шоронд орно доо” гэж даапаалан ярилцлага өгч байв. Н.Алтанхуяг ч, Д.Дорлигжав ч түүнтэй дотно болохоор тэр. Тэгээд ч 2004-2006 оны хооронд Ц.Нямдорж “Эрдэнэт  үйлдвэр”-т “ДЦС-3”-ийн захирал С.Анхбаяр гэж Увсын нөхрөөр дамжуулан 42 сая ам.долларын бараа нийлүүлэх гэрээ хийхэд нь Н.Алтанхуяг “Эрдэнэт”-ийн захирлыг “Хаан жимс” дээр дуудаж үүрэгдсэн гэдэг нь ч нууц биш болоод удаж байна. Хууль хяналтынхан С.Анхбаярыг саатуулан шалгаж, шүүхээс хорих ял оноосон ч нэг л өдөр торгох шийтгэл болж өөрчлөгдсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцох үедээ “Манай хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж мэдэгдсэн. Нэг хэсэг дуулиан тарьсан хүргэн Г.Дэнзэнд холбогдох 17 тэрбум төгрөгийн хэрэг ийнхүү Ц.Нямдорж сайдын үед замхрав бололтой.

Ц.Нямдорж эрх ашгийн шалтгаанаар бусадтай нөхөрлөж, мөн ийм шалтгаанаар бусдад дайсагнадаг. Хамгийн аюултай нь түүний гарт бактерологийн зэвсгээс ч аюултай хуулийн салбар дахь нөлөө байдаг. Энэ зэвсэг хожмын өдөр юунд ч хүргэж болох учраас өөрийнх нь хэлдгээр “Газрын ойр, гарзын бага” дээр нь хуулийн салбарыг түүнээс ангид байлгах цаг хэдийнэ болсон.

Л.ЦОЛМОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
7
БурууБуруу
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

68 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-01 66.181.179.20

төрийн өмчийг хувьдаа авах сонирхол асар их байх шиг. улсын үйлдвэр ашиггүй ажилладаг,муу ажилладаг ч гэх шиг. харин ч олон нийтийн өмч хамгийн өндөр хяналт шалгалттай, чанар стандарт ягштал мөрддөг өндөр хариуцлагатай газар байдаг даа. зүгээр нэг хувь хүний мөнгө олох ашиг сонирхлоор ажилладаг ашгийн хойноос улайран хөөцөлддөг,худалдан авагчидын сонирхлоор л хянагддаг газар биш улс нийтийн эрх ашгыг бодож тусгасан ёс зүй хүнлэг байдлаар ажилладаг үйлдвэр байдаг. төр засаг гэх мэт дээгүүрхи дарг

Avatar

Зочин 2019-08-01 66.181.179.20

дарга нарын ёс зүй, хандлага он удаан жилийн шилжилт хямралын үеэр муудаж ялзарч хүнээ танихгүй мулгуу болсоор сүүлдээ нийтлэг хавтгайдаа монголын эсрэг бодлого явуулагчид болж хувирч бга энэ үед л бэлэн олз болж нүдэнд нь харагдаад зориуд мэргэжлийн бус хүн суулгаж дампууруулах бодлого явуулсаар улсын үйлдвэр ингэж л ажилладаг гэх ойлголтыг хүмүүст өгч өөрсдөдө авхаар санаархаж байх шиг.яг энэ улс төрийн шилжилтийн хямралыг л үйлдвэрүүд туулаад явж бна. төр хөлөө олж тогтворжихоор дагаад л тогт

Avatar

Hh 2019-08-01 202.126.89.2

Huuli heregjih ajild saad hiisen undesleleer odoo barij shiotgeh heregtei shdew iim zavaan gahqinuudiig

Avatar

Фаак Мэнгээ 2019-08-01 103.57.92.55

Монгол төрийн хар мэнгийг хусаж аригабал ямар вэ?

Avatar

Өвөө 2019-08-01 64.119.16.229

Монголын хамгийн муу муухай хүн

Avatar

ЗОЧИН 2019-08-01 202.126.88.194

ИСМЭЛ НЯМДОРЖИЙН БУЛАЙГ УХВАЛ ДАЛАЙ !!! ХАМГИЙН НОЦТОЙ НЬ ХУЛГАЙЧ С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ЗАХИАЛАГЧДЫГ ИЛЭРЧИХВИЙ ГЭХЭЭС ҮХТЛЭЭ АЙЖ БУДИЛУУЛЖ БУЙ ХАМЖИГЧ !!!

Avatar

Хотын унага хүү 2019-08-01 107.77.228.99

Новшиин салга дүлзэн мэнгэтэй дөрвөд өвгөн чамайг бурхан гэсгээнэ

Avatar

Хотын унаган хүү 2019-08-01 107.77.228.99

Новшиин дөрвөд шээс

Avatar

Зочин 2019-08-01 192.82.64.158

Нямдорж одоо зүгээр өөрөө зайлах хэрэгтэйшдээ . Нямдорж ганцаараа цагаан бусад нь хар болж байна уу үгүй шдээ . Тийм сүрхий шударга байсан юм бол энэ олон луйвар хулгайн хэргүүдийг,тэр Зоригийн хэргийг тухайн тухайн үед нь шударгаар гаргаж ирэхгүй яасын. Одоо гэнэт л нэг их эх оронч шударга хүн нэг ширхэг гараад ирчихсэн. Өөрөөс нь өөр шударга хүн байхгүй гээд цээжээ дэлдээд. Дээрхи хэргүүд дээр харин ч нэг ганц ч үг ганхийдэггүй л хулгайч шд .

Avatar

Зочин 2019-08-01 203.91.115.39

Чи ч мөн хөлдүү дөрвөд биз хэн бичүүлэх нь ямар хамаатай юм, гол нь үнэн юм бичсэнд байгаа юм. Нямдорж одоо болго ш дээ, энэ хүн шударга дүр эсгэсэнХятадын тагнуулд элссэн гэдгийг Баатар генерал яриад байгааг яагаад шалгахгүй байгаа юм. Ямар олон хүнийг шоронд хийв энэ Нямдорж яагаад амнаас өөдтэй үг гардаггүй юм, байнга л Монголчуудыг хагалан бутаргаж байгаа үйлдэл нь нэгийг хэлээд байгаа юм биш үү

Avatar

ҮНЭН ҮҮ 2019-08-01 103.111.68.3

ЭРДЭНЭЭ ТЭРГҮҮТЭЙ АН ЫН ХЭСЭГ ХҮМҮҮС ЗОРИУД НЯМДОРЖИЙН ЭСРЭГ ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА ЭРДЭНЭТИЙН 49 ХУВЬ ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ БҮРЭЛГЭСЭН ГЭЖ БАЙГАА СОДНОДАРЖАА ЦИМГЭЭ НАРЫН ХЭРГИЙГ ҮНЭНЭЭР НЬ ГАРГАСНЫ ТӨЛӨӨ АН ЫН ЭРДЭНЭЭГИЙН ФРАКЦИ ЗОРИУД ИЙМ ЮМ ХИЙЖ БАЙНА ГЭЖ ХАРЖ БАЙНА. ЭНЭ ЯРИАД БАЙГАА ХУУЛИЙН ГАЖУУДАЛ НЬ ЦЭВЭР РАДНААСЭДТЭЙ ХОЛБООТОЙ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2019-08-01 202.21.107.84

х** муу үмхий дөрвөдийг шоронд хатаах цаг ирнэ ээ

Avatar

zochin 2019-08-01 202.131.225.150

UVS nutgiinhan jhn uhaantai boloosoi

Avatar

Irgen 2019-08-01 202.131.225.150

Nyamdorj iig demjihee baisoon daanch UVS iin han demjeed gargaad ireh yum daa.

Avatar

Zochin 2019-08-01 202.9.44.85

Nyamdorj Uvsad bish hotod uzdeg sanagdaad bh yum

Avatar

Zochin 2019-08-01 202.126.89.227

Nyamdorj d hulsnii bicheechid ih baigaa busdaaraa 30 jil yu hiisen be gehed ergelzeetei sanagdna

Avatar

Зочин 2019-08-01 66.181.187.203

Нямдорж сайд тиим тэнэг хүн бишээ? Зарчимаа л барьдаг хүн ? Зарчимаа барьдаг хүнд дайсан мундахгүй шүү ?дандаа муулуулаж байдаг биш юм уу?

Avatar

Зочин 2019-08-01 66.181.178.106

Зарчимтай болоод би чамайг мэднэ цаг нь болохоор ил болгоно гэж Рекет хийж суудаг уу! Хамгийн булай хүмүүн бол танай увц Мэнгэт!!!

Avatar

Зочиэ 2019-08-01 64.119.21.221

Уг нь Баабар хэлсэндээ Ц Нямдорж орос хэлэр маш чрьдаг юм бөйна лээ гэж үнэхээр муу ярьдөг түүнийг туслах гэу хогийн баас ТЕГ ын үл хөврөл дөрвөд ба ган Нарантуяа гээд үл бүтэх дөрвөд хүн яаягэхэв хайран цаг хугацаа ямарч байсөнбаруун аймгиийнхан нэг үг хэлжх

Avatar

Зрчинр 2019-08-01 64.119.21.221

Хүүхдийн зохтол гэлтэй уг нь энэ дөрвөд рүн гэж үнэхэр муухай зантай хогнууд байдаг бололтой

Avatar

Зочин 2019-08-01 38.142.163.18

nyamka s.d.a xiisen buteesen yumgyi xudlaa gar , 1 l ix show shodorgos yarisan amitan
uchnuun jil said darga xiilee giisuulsen yum alga

Avatar

АНХААР 2019-08-01 202.9.43.241

МАНАН НЯМДОРЖИЙГ ЗАЙЛУУЛАХЫН ТУЛД ЮУ Ч ХИЙХЭЭС БУЦАХГҮЙ БОЛСОН ЦАГ ҮЕ ШҮҮ ОЛОН ТҮМЭН МИНЬ

Avatar

zochin 2019-08-01 66.181.187.160

Nyamdorjiig huuli bus yum ih hiideg baisan bol ali hediin bariad hiichih baisan daa, unuu tsagiin uls turchduus oortoo hamgiin olon daisantai hun shuu dee, ner hundiig ni l gutaah oroldlogo l zavsar zaigui l hiij irlee dee, teruun shig buruud changa zorigtoi dugarah uls turch baihgui dee!!!

Avatar

Зочин 2019-08-01 66.181.188.64

Төрийн ажил нь зогсонги байдалд оржээ. Хэдэн хүний сандал ширээ суудал сольдог л ажилтай ирсэн хүмүүс нь ажлаа мэдэхгүй дарга нар л мэднэ гээд л сууж бга нэн өрөвдөлтэй Яана даа

Avatar

Иргэн 2019-08-01 66.181.177.129

нямдоржоос салж байж монгол амьсгаа авна

Avatar

Зочин 2019-08-01 202.179.26.185

Нямдорж Монголын төрд хэрэгтэй хүн л дээ. Монголын иргэдийн дийлэнх нь ойлгож байгаа байх аа. Энэ хүний Монголын төрд ажилласан энэ олон жилд алдаа байж болох юм гэхдээ энэ хүний олон түмний төлөө монгол төрийн төлөө гэсэн сэтгэл нь илүү жин дарах байх аа.

Avatar

Зочин 2019-08-01 66.181.176.14

бас юун эдвард вэ англи хүн юм уу нутгийн луйварчдыг яая гэж байхад

Avatar

Зочин 2019-08-01 66.181.161.116

Одоо болих цаг ь болсоон ийм ичгүүргүй нөхөр 20 жил хуулийн салбарыг удирдлаа монголын ирээдүй ийм байдлаар огт сайнаар төсөөлөгдөхгүй байна шүү

Avatar

Зочин 2019-08-01 139.5.219.137

henii zahialgaar bichsen be manang ceverleh ajil shudraga zaluustaigaa manlailan orolcoj baigaad hurelsuhiin zasagt bayrlaj baigaa shuu

Avatar

Зочин 2019-08-01 202.131.242.254

Энэ мэтийн хүмүүст Монголын төр хэдий чинээ их хямралтай, эмх замбараагүй байна, төдий чинээ ашигтай болохоор төрийг чадах чинээгээрээ самарч, үймүүлж, туйлдуулж байдаг нь хамгийн их хор уршиг нь юм даа. Идэж уусан, авлигад авсан их мөнгөнийх нь дэргэд тэний учруулж байгаа хямрал, эмх замбараагүй байдал хамгийн аюултай нь.

Avatar

Зочин 2019-08-01 202.55.188.41

Үнэндээ Нямдоржийг бид ганцхан тохиолдолд л шүүх боломжтой. Энэ чинь улсад маань байгаа цор ганц "шударга" хүн шүү. Үүнийг бодолцож үзээрэй. Бараг л музейн үзмэр болохоо шахаж яваа амьтан. Миний бодлоор ийм хүнийг шүүх ганц л боломж бий. Бид олон бүгдээрээ шударга үнэний эрэлд хатахаа байж, шударга гэдэг шинжүүрийг ой ухаанаасаа эгнэгт зайлуулаад, зөвхөн хуулийн хүрээнд иргэн бүр эрх тэгш гэдэг зарчмыг бүгдээрээ үнэлдэг болсон үед л Нямдорж бол хогийн луйварчин, арчаагүй амьтан болохыг ядах юмгү

Avatar

Зочин 2019-08-01 202.55.188.41

й олж харна. Тийм тохиолдолд л тэр өчүүхэн авилгачин, хогийн бэртэгчин, муур багш байсныг тодорхойлох боломжтой. Гэвч энэ бол манай нийгэмд ойрын найрд боломжгүй үзэгдэл юм. Яагаад гэвэл эрх зүйт нийгмийн амин чанар болсон эрх тэгш зарчмыг ойшоодог монгол хүн Нямдорж шиг ховор. Ерөөсөө бидэнд тийм хэвшил урьд байгаагүй. Бид бүдүүлэг нийгмийн хэмжүүр болсон шударга ёс, үнэн гэх хийсвэр бөгөөд хэт субьектив ойлголтыг генидээ шингэтэл хадгалж үлдсэн учраас өнөөдөр ингэж хөглөж сууна. Бид болоогүй.

Avatar

Зочин 2019-08-01 202.55.188.41

Хэдэн арван Нямдоржийг бий болгож тахина. Түрүүчээсээ тэднийхээ хөшөө дурсгал, хөрөг найруулал, баримтат болон уран сайхны кино хийж хүний хэдэн үеэрээ уярч хайлан үзсээр байх болно. Тэр хооронд бид дор бүрдээ хүний хэдэн үеэрээ бууран доройтож бас мандан бадарч амжина. Аажимдаа энэ савангийн дууриасаа өөрсдөө зөнгөөрөө залхана. Тэгээд л нэг л мэдэхэд "за сувгаа солих уу даа" гэж юу ч болоогүй юм шиг хэлж Нямдорж ба шударга үнэний дууль жаргана. Тэр болтол хэр хугацаа өнгөрөхийг таашгүй.

Avatar

Зочин 2019-08-01 66.181.177.212

Nymdorjid bugdeeree neentegend orchihson uls turchid chin yaj zailuulj chadah yum be?hen negen zorigtoigoor zailuulah geed hudluud ehelbel margaash n aav eej ehener huuhed n geed bugd ymar negenasuudald orj tsagdaa shorongiin uud sahina biz dee?hiigeegui hergeer ch yvuulj medne.tur n tegeed hazgai heltei uvs-n durvuduudiig tolgoi deeree gargachihaad ulsiinhaa sangiin avdar mongol bank huuliin tolgoigoo ugchiuud odoo olon yriad yu hojih yum be?mongol mongolooroo l ylna.

Avatar

Хууль тэгш шударга үйлчилнэ 2019-08-01 103.57.92.158

Хууль хүн бүрт тэгш шударга үйлчилнэ

Avatar

nivsh 2019-08-01 202.131.241.210

ene n**** yum da

Avatar

зочин 2019-08-01 66.181.161.127

Энэ сэтгэгдэлийг нэг хүн бичиж байна. Эрүүл мэндээ бод гэж хэлэх байна. Олон түмэн одоо юмны учрыг ойлгодог болсон байнаэ аа

Avatar

зочин 2019-08-01 66.181.161.127

Нямдорж Монголын төрд хэрэгтэй хүн л дээ. Монголын иргэдийн дийлэнх нь ойлгож байгаа байх аа. Энэ хүний Монголын төрд ажилласан энэ олон жилд алдаа байж болох юм гэхдээ энэ хүний олон түмний төлөө монгол төрийн төлөө гэсэн сэтгэл нь илүү жин дарах байх аа.

Avatar

Зочин 2019-08-01 103.57.93.16

Turd yu hiij baigaagaa haruulj baigaa unenii tuluu temtsegch hunii esreg zohion baiguulalttai hudal huurag ym bichij humuusiin tolgoi erguulehee bolioche

Avatar

зочин 2019-08-01 59.153.113.136

Зарим нь Нямдоржийг төрд хэрэгтэй шударга хүн гэж боддог. Гэвч авилга гэгч аюулт мангасыг улсад цэцэглүүлж залуусыг тэр баримтаар нь шантажилж амьдар албан тушаад ахиж бажих аргаа болгосон хамгийн өөдгүй өчүүхэн амьтан. Тэр өөрийн үр хүүхдийнхээ улсыг баллаж байгаагаа ч мэдэхгүй тэнэг толгой

Avatar

Эх оронч 2019-08-01 202.9.42.145

Нямдорж 20 жил хуулийн салбарыг удирдлаа.УИХ-д суулаа.УИХ-с даргаас хууль засаж огцорлоо. Монголд хууль завхарлаа.хээл хахууль авилга гаарч шүүх прокурорууд хаххульд автлаа.энэ хүн ажлаа хийж чадаагүйн тод жишээ .сайн дураараа огцорвол дараа нь өөрт нь үр хүүхдэд нь зөөлөн тусна даа.

Avatar

ИРГЭН 2019-08-01 202.21.124.21

ДЭНДҮҮ ИЧГҮҮРГҮЙ, "БИ" ӨВЧТЭЙ, ТӨР, ХУУЛИЙН ДЭЭР САНДАЙЛСАН ЭТГЭЭД БОЛ Ц.НЯМДОРЖ МӨН ШҮҮ. ОДОО ТҮҮНИЙГ БАЙХ ГАЗАР НЬ АВААЧИХ ЦАГ БОЛСОН. Ц.НЯМДОРЖИЙН ШАЗАГАНУУР ЗАН, ДЭЭРЭНГҮЙ АВИР, ХУУРАМЧ МЭДЭМХИЙРЛЭЭС ТӨРИЙНХӨН, МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ БОЛТОЛ АЙЖ ШАЛЧИГАНАЖ ЯВАХ ЮМ БЭ.

Avatar

zochin 2019-08-01 124.158.73.28

hamgiin ichguur, sonjuurgui hun bol ene hun

Avatar

зочин 2019-08-01 66.181.161.127

тайван байх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-08-01 112.72.12.9

ШАРХ ИДЭЭ БЭЭРИЙГ ШАХАЖ ЦЭВЭРЛАХГҮЙ БОЛ ҮСЭРХИЙЛЖ ХАЛДВАР ТАРААНА ОДООХОН ЗАЙЛУУЛ

Avatar

Зочин 2019-08-01 202.126.89.203

Nyamdorj bol Mongoliin toriin yar sharx idee beer gej boddog shuu

Avatar

Зочин 2019-08-01 66.181.161.1

АТГ энэ Нэмкег барьж авч "далд хийх" цаг болжээ!!! Энэ нөхөр чинь бүүр давраад болохоо байлаа шүү!!! Ёстой нөгөө "Намайг хэн хэлэх вэ, Нохойг хэн саах вэ" гэж бодож байх шиг байна!!!!

Avatar

яр 2019-08-01 59.153.87.13

ямар муухай хүн бэ

Avatar

Зочин 2019-08-01 66.181.181.56

Шударга хөдөлгөөнүүд, шодоргос гишүүд хаана бнаа??? ХЗ ийм хөгийн сайдтай байхад хэзээ ч энэ улс орон зөв замруу орж шударга ёс тогтохгүй

Avatar

Зочин 2019-08-01 66.181.170.73

НЯМДОРЖ ОГЦРОХ ЁСТОЙ ҮГҮЙ БОЛ ЭНЭ ЗГ БҮРЭН БҮРЭЛДЭХҮҮНЭЭРЭЭ ОГЦОР ХУЛГАЙЧУУД.

Avatar

Зочин 2019-08-01 66.181.170.73

НЯМДОРЖИЙН ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ НЬ ЯАХ АРГАГҮЙ Л ХЯТАДЫН ТУСГАЙ АЛБАНЫ ТУРШУУЛ ГЭДГИЙГ НЬ БАТАЛЖ БАЙНА. НАСААРАА ТАГНУУЛЫН АЛБАНД АЖИЛЛАСАН ӨВГӨН ГЕНЕРАЛДАА ОДОО Л ИТГЭЖ БАЙНА. БААТАР ГЕНЕРАЛ ҮНЭН ХЭЛЖЭЭ ЭЭ ХАЛАГ МИНЬ

Avatar

irgen 2019-08-01 103.26.194.158

hyatad mongol shig sul doroi ulsiig tagnaad yah yum mongold nuugaad bga yu bgam? nuugaad bga yum bn uu?

Avatar

ataarhagch nart 2019-08-01 202.131.225.150

whahahaa, ataarhaj uhej baigaa humuusiigee, ta nar uvschuud shig ingej chadahgui shdee, archaagui orkyyd, uldsen 20 aimgaas ingej hiij chadaj baigaan UVSiinhanii yhaan buguud chadaj baigaa yumand arga baihgui gesen ug! Hohi chin bysad orkyydaa! haha

Avatar

urna 2019-08-01 202.55.188.37

zailaasai baliar uvgun

Avatar

Зочиня 2019-08-01 202.126.88.144

Энэ Засгийн луйвар авилга замбраагаа алджээ Баахан попорсон сайдууд байх юм бүх шатанд төрийн ажил унажээ.Үүнээс гарах гарц ньЗасгийн газартай хариуцлага тооцож огцруулах

Avatar

Зочин 2019-08-01 66.181.176.205

ene muu haral idsen dorvod odo zailasai avilgin mongondo hahaj uheh bhda olni haral ided

Avatar

монгол 2019-08-01 202.55.191.194

л.болор гээгч энэ "я***н" хулгайчуудын бууны нохой байна.

Avatar

монгол 2019-08-01 202.55.191.194

л.цолмон юм байна

Avatar

Зочин 2019-08-01 202.131.245.243

Л.ЦОЛМОН оо, танай тарвагадорж чинь Жастин Капла тэргүүтэй нөхдүүдийг яалаа? Тэр талаараа нэг халаач, хам аа.

Avatar

bold 2019-08-01 66.181.179.86

GAIHAH YUM BAIHGUI DANDAA UVSIIN HULGAACH NAR DORLIGOO ALTANHUYAG ALTAN HURTS BATHUU NAR UVSIIN HULGAACH NAR

Avatar

Зочин 2019-08-01 182.160.0.227

bugd hogiin nowshnuud shuudee adilhan hogiin nowshnuud taarsan taar shuudainuud

Avatar

Зочин 2019-08-01 202.55.188.41

Тэхдээ болоогүй. Бас л түүхий байна. Энхбаяр Нямдорж хоёрын холбоо дутуу судлагдсан бараг дуридагдаагүй байна.

Avatar

Зочин 2019-08-01 202.55.188.41

Сонин болжээ.

Avatar

Зочин 2019-08-01 202.131.245.243

Л.ЦОЛМОН оо, танай тарвагадорж чинт Жастин Капла тэргүүтэй нөхдүүдийг яалаа? Тэр талаараа нэг ралаач, хам аа.

Avatar

Зочин 2019-08-01 64.119.18.185

х****л идсэн төрин хутгуур мэнгэт ус нутагийн нэр хугалсан хар хог шаар

Avatar

Зочин 2019-08-01 202.131.247.12

ӨМХИЙ ДӨРВӨД НЯМДОРЖ ТӨРӨӨС ЗАЙЛСАН ЦАГТ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ МОНГОЛ УЛС ХӨГЖИХ БАЙХДАА ГЭВЧ НЯМДОРЖИЙН ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУНУУД ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР БУУХ ЦАГ ИРНЭЭ

Avatar

Зочин 2019-08-01 202.131.245.243

Дөрвөд гэдэг чинь бас л монгол шүү дээ, данжаад аа.

Avatar

Зочин 2019-08-01 43.228.131.110

Хазгай хэлтэй эргүү тэнэг Улаангомдоо очиж амьдар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж