ОХУ-ын Сибирийн ойд түймэр ассан хэвээр байна. Хойд хөршид гарсан ойн түймэр бараг гурван сая га талбайг хамарч, Эрхүү муж, Якут, Красноясркийн талд онц байдал зарласан. Ойн түймрийг унтраахаар 3000 хүн, 360 хуурай замын техник, 26 агаарын хөлөг онгоц ажиллаж байна. Мөн ОХУ-ын 41 бүс нутагт ойн түймрээс урьдчилан сэргийлэх дэглэм хэрэгжиж байгаа ажээ.
ОХУ-ын «Антистихия» онцгой байдлын төвийн орлогч дарга Сергей Абанин Сибирийн ойн түймэр гурван сая га талбайг хамрах болсон шалтгааныг дөнгөж сая олон нийтэд мэдээлэв. Тэрбээр хэт хуурайшилтын улмаас ойн түймэр ассан бөгөөд түймрийг газар авахуулахгүй байх чиглэлд дорвитой арга хэмжээ аваагүйгээс ийнхүү гурван сая га талбай шатаж байна гэв.
Эх сурвалж: TAIGA
Холбоотой мэдээ