Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

Морин цэргийн уралдааныг 24 цаг хиймэл дагуулаар хянана

“Аравт” олон улсын морин цэргийн уралдаан анх удаа манай улсад зохион байгуулагдаж байна. Таван улс оролцсон энэхүү уралдаан энэ сарын 3-ны бямба гаригт эхлэх юм. Тэгвэл “Аравт” олон улсын морин цэргийн уралдааны Холбоо, хяналтын систем зохион байгуулах бүлгийнхэн уралдааны холбоо, хяналтыг тасралтгүй, чанартай явуулахын шинэ санаачлага дэвшүүлжээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас “Олон улсын цэргийн наадам”-ын төрлийг өөрийн нутагт зохион байгуулагч орнуудад гурван шаардлага тавьсан байна. Нэгдүгээрт, шүүгчдийн бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг хангаж, дэмжлэг үзүүлэх. Үүнд шүүгчид болон үзэгчид тамирчдын үүрэг гүйцэтгэлийг дэлгэцээр шууд харж байх ёстой бөгөөд энэ нь ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд асуудлыг нэг тийш нь шийдэхэд чухал нөлөөтэй. Хоёрдугаарт, уралдаан зохион байгуулах төв хороотой интернэтээр шууд холбогдож, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажиллах нөхцөлийг бүрэн хангаж өгөх. Гуравдугаарт, тамирчдын аюулгүй байдлыг хангах гэсэн гурван шаардлага тавьжээ. Тэгвэл манай цэргийн холбооныхон дээрх шаардлагуудыг бүрэн хангасан байна. Тэр дунд тамирчдын аюулгүй байдлыг хангах, хаана явааг нь хянах хүрээнд баг бүрт GPS суулгах юм. Ингэснээр хиймэл дагуулаас тухайн баг тамирчдыг хаана явж байгааг 24 цагийн туршид хянах боломжтой болж байгаа юм.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж