Путин Сибирийн түймэрт зэвсэгт хүчнийг дайчлахыг тушаажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Путин Сибирийн түймэрт зэвсэгт хүчнийг дайчлахыг тушаажээ

Путин Сибирийн түймэрт зэвсэгт хүчнийг дайчлахыг тушаажээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сибирийн бүс нутагт дэгдээд буй гал түймрийг унтраахын тулд зэвсэгт хүчнийг дайчлахыг Батлан хамгаалах яаманд үүрэг болгожээ.

Үүний хүрээнд түймэрт хамгийн их өртөөд буй Красноярск муж руу 10 онгоц, 10 нисдэг тэрэг илгээгээд байгаа гэнэ. Тус мужид хүний хөл хүрэхээргүй 28 мянган шоо метр талбайд 2700 гал сөнөөгч ажиллаж байгаа юм байна. Мөн тус мужид ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев өөрийн биеэр очиж, нөхцөл байдалтай танилцан чиглэл, зааварчилгаа өгчээ.

Энэхүү түймрийн улмаас Сибирийн бүс нутагт онц байдал зарлаад байгаа ба ОХУ-ын Ойн сангийн агентлагаас мэдээлснээр гал түймэрт нийт гурван сая орчим га талбай өртөөд байгаа юм. Тус улсад ой хээрийн гал түймэр жилийн энэ үед түгээмэл тохиолддог ч энэ удаагийн гал түймэр төсөөлснөөс их газар нутгийг хамарч, түймрийн утаач хөрш зэргэлдээ улс орнуудад тархаж, хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байгаа билээ.

Эх сурвалж:GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж