Мобиком корпорациас мэдэгдэл гаргажээ | News.MN

Мобиком корпорациас мэдэгдэл гаргажээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Мобиком корпорациас мэдэгдэл гаргажээ

Монтрейд ХХК-с “Өдрийн сонин”-ы 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 155 (6256)-р дугаарт Мобиком Корпораци ХХК-д хаяглан нийтэлсэн мэдэгдэлд Мобиком Корпораци ХХК-ийн зүгээс албан ёсоор хариу мэдэгдэл хийж байна.

Юуны өмнө Монтрейд ХХК-с бидний эсрэг маш олон сөрөг агуулгатай, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг нийгэмд түгээж буй явдалд бид гүнээ харамсаж байна.

Мобиком Корпораци ХХК нь 2008 оноос хойш 11 гаруй жилийн турш “Теди” төвийн баруун талд байрлах, бие даасан тусдаа объект Монтрейд оффисын байрыг оффисын үйл ажиллагаандаа зориулж, дамжуулан түрээслэх эрх бүхий этгээд болох Ньюком Проперти ХХК-с 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл түрээслэн ашиглаж ирсэн билээ.

Гэтэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэлгийн шинжтэй мэдээлэл гаргахдаа “Теди” төвийн зургийг ашиглан хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна. “Теди” төв нь Монтрейд ХХК-ийн эзэмшлийн барилга биш бөгөөд манай байгууллага  Тахь Ко ХК-аас түрээслэн, бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгааг дурдах нь зүйтэй юм.

Мобиком Корпораци ХХК нь 1996 оноос хойш Монгол улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлж, хоёр их наяд гаруй төгрөгийг шууд хөрөнгө оруулалт хэлбэрээр харилцаа холбооны дэд бүтцийг бий болгоход зарцуулж, Монгол улсын хууль тогтоомжийг ямагт дээдлэн, сахин мөрдөж, олон улсын бизнесийн ёс зүйн хэм хэмжээг баримталсаар ирсэн билээ.

Бид 11 жилийн хугацаанд түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д түрээсийн төлбөрөө тухай бүрд нь төлсөөр ирснээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Ньюком Проперти ХХК нь түрээсийн төлбөрт 10 гаруй тэрбум төгрөгийг Монтрейд ХХК-д төлсөн байна. Монтрейд ХХК нь түрээсийн орлогоосоо зохих татвар, шимтгэлийг төлсөн гэдэгт итгэж байна.

Тухайн барилгын үндсэн түрээслүүлэгч болон түрээслэгчийн хоорондох маргаанд Мобиком Корпораци ХХК нь хамааралгүй бөгөөд үндсэн түрээслэгч Ньюком Проперти ХХК нь урт удаан хугацаанд, тасралтгүй 11 жилийн турш оффисын байрыг ашиглаж байсны хувьд түрээсийн гэрээг тэргүүн ээлжид байгуулан, сунгуулахыг шаардах хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхэд ханджээ.

Харин Монтрейд ХХК-н хувьд үндсэн түрээслэгчтэй асуудлаа шийдвэрлээгүй байж дамжуулан түрээслэгч Мобиком Корпораци ХХК-г түрээсийн төлбөр төлөөгүй, байраа хүлээлгэж өгөөгүй зэргээр ташаа мэдээллийг нийтэд түгээж байгаад бид харамсаж байгаагаа дахин илэрхийлье.

Мобиком Корпораци ХХК-н хувьд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөр оффисын байрыг бүрэн суллаж, түрээслүүлэгч Ньюком Проперти ХХК-д албан ёсоор хүлээлгэн өгсөн. Гэвч Монтрейд ХХК нь үндэслэлгүйгээр Ньюком Проперти ХХК-с түрээсийн төлбөр болон оффисын байрыг хүлээн авахгүй татгалзсаар иржээ.

Иймд үүсээд буй энэ асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэж дуусах хүртэл Мобиком Корпораци ХХК-н нэр хүндэд халдахгүйгээр Ньюком Проперти ХХК болон Монтрейд ХХК нь асуудлаа шийдвэрлэнэ гэж бид гүнээ итгэн, найдаж байна.

МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-01 202.126.88.169

Мобиком чинь одоо Монголын компани биш цэвэр Японы компани болсон шүү дээ хө

Avatar

Зочин 2019-08-01 38.142.163.18

Гэвч Монтрейд ХХК нь үндэслэлгүйгээр Ньюком Проперти ХХК-с түрээсийн төлбөр болон оффисын байрыг хүлээн авахгүй татгалзсаар иржээ… yuu ch oilgosongyi? munguu avaxaas tatgalzdag gazar bas bainaa ? ?

Avatar

Зочин 2019-08-01 202.72.242.138

Нөгөө оператор хооронд шилждэг болох зохицуулалт хааччихав аа. Тэр үүрэн холбооны операторуудыг байранд нь тавих ёстой юм сан

Avatar

Дараа төлбөрт хэрэглэгч Иргэн 2019-08-01 103.111.68.50

1996 оноос хойш Монгол улсын төсөвт нэг их наяд гаруй төгрөгийг бүх төрлийн татвар, хураамж, төлбөрийн хэлбэрээр төвлөрүүлсэн гэнэ үү. Хэрэглэгчидийн НӨАТ гэж авсан мөнгө ш дээ. Үнэндээ үйлчилгээ муудсан ш дээ. Зоос л олж байвал хэрэглэгчидийн эрх ашиг гэдгийг умартсан байгуулга ш дээ.

Avatar

зочин 2019-08-01 66.181.188.27

Мобиком бүтэхгүй компани. Дараа төлбөртүүдээс мөнгө саадаг.

Avatar

Зочин 2019-08-01 203.91.115.41

Mobicom ххк г Монголоос хөөж гөргөвөл таарна. Биднийг олон жил шуллаа одоо болоо юм биш үү

Avatar

Зочин 2019-08-01 202.21.115.242

Тэгээд чи ХЯТАДын хөрөнгө оруулалттай UNITELээ хэрэглэх гэж байгаа бол ганцаараа хэрэглэ!!!!!!!!

Avatar

Зочин 2019-08-01 202.179.26.18

Тэнэг н**ш минь чи тэгвэл тэр юнитель скайтель жи мобайлаа хэрэглээч. Чамайг хэн мобиком барьж шулуул гэсийн тэнэг мал.

Avatar

Зочин 2019-08-01 202.126.88.164

Ter unitel chn yas yman deeree hyatad company hudlaa mongol zahiralaar bag hiisen luiwarchd.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж