Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхий прокурор багтжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхий прокурор багтжээ

Ерөнхийлөгчийн айлчлалд Ерөнхий прокурор багтжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчилж буй. Түүний энэ удаагийн айлчлал сонгогдсоноос нь хойших АНУ-д айлчилж байгаа анхны тохиолдол юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар өчигдөр /2019.07.31/ Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийж, айлчлал амжилттай болсон гэж дүгнэв. Гэхдээ түүний айлчлалын хүрээнд хийгдэж буй уулзалтуудын орчуулгыг эс тооцвол шүү дээ.

Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын багт хэн хэн багтав. Юуны түрүүнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар яваа. Мөн түүнтэй хамт УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Дагвадорж, гадаад бодлогын зөвлөх Г.Тэгшжаргал  нар оролцож буй. Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр айлчлалын зохион байгуулалтыг сайн хангасан гэх яриа сошиалд өрнөж буй. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Трамп манай Ерөнхийлөгчтэй таван минут уулзах байсан ч ганцаарчлан 40 минут уулзсан гэх Ерөнхийлөгчийн пи-ар сошиалаар өрнөөд байна.

Харин айлчлал дунд яваа бас нэг “содон” хүн бол Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан. Албан ёсны айлчлалын мэдээнд түүний нэрийг дурдаагүй ч тэр энэ айлчлалын багт багтсан.

Яагаад АТГ-аас АНУ-д орогнол хүсч, их хэмжээний бэлэн мөнгө авсан гэх Л.Бямбаа шүүгчийн хүүг Монголдоо авчрахаар хөөцөлдөж яваа энэ цаг үед Ерөнхий прокурор айлчлалд багтав. Салхитын мөнгөний орд газарт ашигт малтмалын лиценз эзэмшигч хятадуудын маргаанд Монголын хуулийн байгууллагын ажилтнууд, нэр бүхий 17 шүүгч холбогдон, тус газарт шалгагдаж буй. Дээрх хэрэгт холбогдсон, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамт биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдан саатуулагдсан. Түүнийг АНУ-аас цагаачлал хүссэн гэх мэдээлэл ч бий. Авлигатай тэмцэх газраас мэдээлснээр шүүгч асан С.Төмөрбатыг авчрахаар хуулийн дагуу боломжит бүх аргыг ашиглаж байгаа ч шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь багагүй хүндрэл учруулж буй аж. С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав С нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэдгийг хуулийн байгууллага хэлж буй. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байв. Ээжийгээ нас барсны дараа "Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно" хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татаж байгаа.  Түүнийг Монголдоо авчрахаар хуулийн байгууллага ажиллаж байгаа энэ үед Ерөнхийлөгч АНУ-д айлчилж, энэ айлчлалд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтав нь хардлага дагуулсныг энд тодотгоё.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
12
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж