Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгийн тоон үзүүлэлт

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх цуврал хэлэлцүүлгийн тоон үзүүлэлт

Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх 5 удаагийн цуврал хэлэлцүүлгийг 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар хамтран Төрийн ордонд зохион байгуулсан. Цуврал хэлэлцүүлгийн талаарх зарим  тоон үзүүлэлтийг толилуулж байна.

2019.07.22-ны Даваа гараг:

 “Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, тогтвортой байдлыг хангахтай нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт 22 улс төрийн намын төлөөлөл, эрдэмтэн, судлаач зэрэг нийт 146 оролцогч оролцсон бөгөөд төсөл, саналтай холбогдуулан 17 хүн асуулт асууж, 35 хүн санал бодлоо илэрхийлж, 21 оролцогч бичгээр саналаа ирүүлсэн байна.

2019.07.23-ны Мягмар гараг:

  “Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах нь” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгт 24 улс төрийн намын 48 төлөөлөгч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, олон нийт, иргэдийн төлөөлөл зэрэг 119 хүн оролцов. Хэлэлцүүлэгт 32 оролцогч 80 асуулт асууж, хариулт авсан бол 26 оролцогч санал хэлж, байр сууриа илэрхийлжээ.

2019.07.24-ний Лхагва гараг:

 “Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах нь сэдэвт хэлэлцүүлэгт 24 улс төрийн намын 29 төлөөлөгч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, олон нийт, иргэдийн төлөөлөл зэрэг 146 хүн оролцов. Хэлэлцүүлэгт 29 оролцогч асуулт асууж, хариулт авсан бол 35 оролцогч санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

2019.07.25-ны Пүрэв гараг:

 “Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэгт 28 улс төрийн намын 34 төлөөлөгч, нийслэлийн 9 дүүргээс 17, 19 аймгийг төлөөлсөн 40 оролцогч, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, олон нийт, иргэдийн төлөөлөл бүхий нийт 150 хүн оролцсон. Хэлэлцүүлэгт 28 оролцогч 52 асуулт асууж, хариулт авсан бол 31 оролцогч саналаа хэлсэн байна.

2019.07.26-ны Баасан гараг:

 “Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал дахь байгалийн баялаг, эдийн засгийн бусад асуудал” сэдэвт хэлэлцүүлэгт төрийн байгууллагуудын 35, төрийн бус байгууллагын 21, улс төрийн 24 намын 41, их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 5 болон эдийн засагч, хуульчид, эрдэмтэн судлаач, олон нийт, иргэдийн төлөөлөл, нийт 144 хүн оролцов. Хэлэлцүүлгийн үеэр 47 хүн асуулт асууж, хариулт авсан бол 31 хүн санал хэлж, 12 оролцогч бичгээр саналаа ирүүлжээ.

Таван удаагийн цуврал хэлэлцүүлэгт нийт 705 хүн оролцжээ. Тэдний 154 нь асуулт асууж тодруулсан бол 155 оролцогч үг хэлж, санал бодлоо илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт улс төрийн 28 намаас 203 төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллагаас 261, эрдэмтэн судлаачид 90, цахимаар болон утсаар хүсэлтээ илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн төлөөлөл 110 хүн оролцсон байна.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж