“УБТЗ” ХНН  Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны удирдлагын болчимгүй үйлдлийг эсэргүүцлээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

“УБТЗ” ХНН  Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны удирдлагын болчимгүй үйлдлийг эсэргүүцлээ

МЭДЭГДЭЛ

Монголын төмөр замчдын ҮЭ-ийн Холбоо 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 74 тоот албан бичгийг Монгол Улсын Их Хурлын даргын нэр дээр хаяглаж хүргүүлэхдээ “…одоогийн Их хурлын гишүүдийг ашиг сонирхлын зөрчилтэй, шударга үнэнийг эрхэмлэх чадамжгүй гэж үзэн үндсэн хуулийг хэлэлцүүлэх, батлах ёс зүйн болоод эрх зүйн үндэслэлгүй хэмээн үзэж байна” гэж бичээд хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж үндсэн хуулийг хэлэлцүүлэхийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн нь улс төржсөн болчимгүй үйлдэл боллоо.

Монгол Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэд, иргэний нийгмийн байгууллага, болон бусад сонирхлын бүлгүүдийн саналыг авах, нэгтгэх, тусгах, харилцан мэдээлэл солилцох хэлэлцүүлэг улс орон даяар зохион байгуулагдаж байгаа хариуцлагатай, эгзэгтэй цаг мөчид нийт төмөр замчдын нэрийг барьж, тэдний сэтгэл санааг үймүүлсэн, улс төрийн тогтворгүй байдалд уриалсан улс төржсөн болчимгүй үйлдлийг Монголын төмөр замчдын ҮЭ-ийн Холбооны удирдлага зохион байгуулсныг “Улаанбаатар төмөр зам” ХНН буруушаан эсэргүүцэж байна. Тус холбооны удирдлагын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх асуудлаар баримталж байгаа бодлого, байр суурь нь нийт төмөр замчдын санаа бодол биш бөгөөд  Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар нийт төмөр замчдын санал бодлыг авалгүй дураар ийм үйлдэл хийсэнд харамсаж байна. Харин Улсын Их Хурлаас төмөр замчдын дунд зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр нийт төмөр замчид үндсэн хуулийг хэлэлцүүлэхийг эсэргүүцсэн байр суурь огт илэрхийлээгүй билээ.

Төмөр замчдын сэтгэл санааг үймүүлэхийг оролдсон, улс төрийн тогтворгүй байдалд уриалсан Монголын төмөр замчдын ҮЭ-ийн Холбооны удирдлагын гаргасан болчимгүй үйлдэл нь төмөр замын тээврийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, сахилга хариуцлагыг сулруулж болзошгүй аюултай юм.

Монголын төмөр замчдын ҮЭ-ийн Холбооны удирдлага нь нь улс төрөөс ангид, туйлшрахгүй байж,  хөдөлмөрчин хүний эрх ашгийг хамгаалах үндсэн үүргээ хэрэгжүүлж, “Улаанбаатар төмөр зам” ХНН-тэй байгуулсан хамтын гэрээнийхээ хүрээнд ажиллахыг шаардаж байна.

“Улаанбаатар төмөр зам” ХНН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж