Леонардо Дикаприо эргэлзсээр л

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Леонардо Дикаприо эргэлзсээр л

Нэгэн үе дэлхийн өнцөг булан бүрт  тоймгүй олон охид бүсгүйчүүдийн зүрхийг шархлуулж байсан  Лео бүсгүй хүн нэр алдарт нь биш, өөрт нь дурласан гэдэгт эргэлздэг гэж хэн санах билээ?  Саяхан “ Rolling Stone " сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа тэрбээр “Титаник” хөлөг живэхээс өмнө түүний хувьд охид бүсгүйчүүдтэй орооцолдох маш энгийн байсан гэжээ.
Сайхан бүсгүйчүүдийн эрлэг хэмээгддэг Лео  Жизель Бундхен, Хелена Кристенсен, Наоми Кемпбелл зэрэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй учирч явсан бөгөөд одоо үерхэж буй бүсгүй Бар Рефэли  мөн л загвар өмсөгч юм. Гэвч тэрбээр өөрийгөө алдар нэртэй болсноос хойш  бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг зүйл нь өөрөө мөн эсэхэд эргэлздэг болсон гэнэ.  Оскарт гурван удаа нэр  дэвшиж байсан өдгөө 35 настай жүжигчин маань одоогоор гэрлэх бодолгүй байгаа нь Холливуудад тогтсон уламжлал юм.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж