
Сайхан бүсгүйчүүдийн эрлэг хэмээгддэг Лео Жизель Бундхен, Хелена Кристенсен, Наоми Кемпбелл зэрэг загвар өмсөгч бүсгүйчүүдтэй учирч явсан бөгөөд одоо үерхэж буй бүсгүй Бар Рефэли мөн л загвар өмсөгч юм. Гэвч тэрбээр өөрийгөө алдар нэртэй болсноос хойш бүсгүйчүүдийн анхаарлыг татдаг зүйл нь өөрөө мөн эсэхэд эргэлздэг болсон гэнэ. Оскарт гурван удаа нэр дэвшиж байсан өдгөө 35 настай жүжигчин маань одоогоор гэрлэх бодолгүй байгаа нь Холливуудад тогтсон уламжлал юм.
Бэлтгэсэн Н.Энх