Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал | News.MN

Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Ерөнхийлөгчийн "Ялалт"-тай айлчлал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д ажлын айлчлал хийж буй. Айлчлалын эхний өдөр тэрбээр тус улсын Стратеги, Олон улсын судалгааны төвд зочилж, “Монгол-АНУ-ын харилцааны төлөв байдал” сэдвээр илтгэл тавьж, уулзалт, ярилцлага өрнүүлсэн юм. Уулзалт ярилцлагад олон улсын сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид зэрэг 250 хүн оролцсон байна. Харин айлчлалын хоёр дахь өдөр буюу долдугаар сарын 31-ны өдөр орон нутгийн цагаар 13.50 цагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг  Цагаан ордонд угтан авчээ. Үүний дараа хоёр улсын удирдагчид Цагаан Ордны зууван танхимд ганцаарчилсан уулзалт хийж, дараа нь айлчлалын бүрэлдэхүүн АНУ-ын Ерөнхийлөгч болон бусад төлөөлөгчидтэй хамтарсан хэлэлцээ хийж, тунхаг гаргажээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга тус улсад айлчлах үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн гэр бүлд морь бэлэглэх тухай өмнө нь мэдээлсэн. Монголчууд эртнээс морийг дээдэлдэг, хамгийн хүндтэй гэсэн хүндээ морь бэлэглэдэг заншилтай ард түмэн. Энэхүү бэлэгний талаар сэтгүүлчид Дональд Трампаас асуухад тэрбээр бэлэгний мориндоо "Ялалт" хэмээх нэр өгсөн гээд "Монголчууд их дайчин хүмүүс. Мундаг бөхчүүдтэй, мундаг аваргуудтай. Би Японд очих үеэрээ Монголоос төрсөн сүмогийн дөрвөн их аварга байдаг гэж дуулсан. Энд тэр дөрвөн аваргын нэг нь ирсэн байгаа юм байна" хэмээн онцолсон байна.

Бэлэгний морийг АНУ-руу аваачих хүндрэлтэй учир монгол нутагт нь байлгахаар болжээ

 -МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП НАР АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар долдугаар сарын 31-ний өдөр Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Хэлэлцээнд, Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх тэргүүтэй албан ёсны төлөөлөгчид оролцов.

АНУ-ын талаас тус улсын дэд ерөнхийлөгч Майк Пэнс, АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ж.Болтон, Үндэсний эдийн засгийн зөвлөлийн дарга Ларри Кудлов, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспэр, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирагч Марк Грийн болон  Конгрессийн зарим гишүүн оролцлоо.

Хэлэлцээний эхэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Монголыг гайхалтай тэмцэгч иргэдтэй улс хэмээн боддог” гээд ганцаарчилсан уулзалтаар Монголын ноолууран бүтээгдэхүүний талаар гайхалтай яриа өрнүүлсэн, холбогдох албаны хүмүүсдээ үүрэг, чиглэл өгч энэ асуудлаар үргэлжлүүлэн ярилцана гэсэн юм.

Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох зорилго бүхий Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг тус улсын Конгресст Тэд Иохо тэргүүтэй 40 гаруй гишүүн өргөн барьсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа гэдгээ, мөн хоёр талын Төрийн тэргүүн нарын зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр сууриа баттай илэрхийлж, дэмжлэг хүссэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хэлэлцээний үеэр хоёр улс батлан хамгаалах, соёл, хүмүүнлэгийн салбарт нягт хамтран ажиллаж байгаа хэдий ч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа муу байгаад онцгойлон анхаарал хандуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Эдийн засгийн харилцааны дээрх асуудлаар хоёр тал үргэлжлүүлэн ярилцахын зэрэгцээ Монгол-АНУ-ын анхны дипломат харилцааны түүхийн талаар халуун дотно яриа өрнүүлж, хэлэлцээний төгсгөлд Монгол Улс, АНУ стратегийн түншлэлийн тухай тунхаглал гаргахаар боллоо.

Уулзалтын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс АНУ нь Монгол Улсын гуравдагч түнш байгаад, мөн Монгол Улсын Зэвсэгт хүчин Афганистан улсад энх тайван тогтоох үйлсэд гар бие оролцож байгаа явдалд онцгойлон талархал илэрхийлсэн юм.

-МОНГОЛ УЛС АНУ ХАМТАРСАН ТУНХАГ ГАРГАВ-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын үр дүнд Монгол Улс, АНУ дараах тунхаглалыг гаргав.

Ойр дотно хамтын ажиллагааны зарчмуудын тухай 2007 оны Тунхаглал, мөн Монгол Улс, АНУ-ын 2004, 2005, 2011 болон 2018 оны Хамтарсан мэдэгдлүүдээр баталгаажуулсан үндсэн зарчмууд нь хоёр талын харилцааг хөгжүүлэх бат бөх үндэс суурь болж буйг нотолж;

Монгол Улс ба АНУ-ын харилцаа нь стратегийн нийтлэг эрх ашиг, ардчилсан үнэт зүйлс, сайн засаглал, бүрэн эрхт байдал болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан батжин бэхжиж, ойр дотно болж буйг баталж;

2018 оны  есдүгээр сарын 20-ны өдөр Вашингтон хотноо байгуулсан Хамтарсан мэдэгдэл болон Монгол Улс, АНУ-ын хоорондын Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг нотолж;

Эдийн засгийн өсөлтийг хангах, хөрөнгө оруулалт болон чөлөөт, шударга, тэгш худалдааг дэмжих замаар эдийн засгийн боломжийг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгох, ядуурлыг бууруулахыг зорьж;

Монгол Улс болон АНУ нь бүс нутаг дахь энх тайван, аюулгүй, тогтвортой байдлыг хангахын төлөө илүү ойр хамтран ажиллах харилцан сонирхолтойг бататгаж;

Хувьсан өөрчлөгдөж буй сорилтуудыг даван туулах, шинэ боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах үүднээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх хамтын зорилтыг баримталж;

Монгол Улс болон АНУ нь үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх нийтлэг зарчимтайг баталж;

Хоёр улсын харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс ийнхүү тунхаглан зарлаж, дараах хамтын эрмэлзлэлийг илэрхийлэв. Үүнд:

  1. Эрх зүйт ёсонд тулгуурласан төлөвшин бэхэжсэн ардчилалтай орнуудын хувьд ардчиллын үнэт зүйлс болон хүний эрх, түүний дотор шүтэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх, интернет, хэвлэл мэдээллийн болон жагсаал, цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хамгаалж, хөхиүлэн дэмжих, авлигатай тэмцэх, санхүүгийн ил тод байдлыг хангах, залуу болон ирээдүйн манлайлагчдыг хөгжүүлэх зэрэг хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
  2. Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь нийт ард түмнүүдийн бүрэн эрхт байдлыг хангаж, олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй болон тогтвортой байдлыг буй болгохын төлөө хамтран ажиллана.
  3. Бүс нутаг дахь хоёр болон олон талын аюулгүй байдал, шүүх, хууль сахиулахын чиглэлээрх хүч чармайлтуудыг дэмжиж, хамтран ажиллах замаар үндэсний аюулгүй байдлын болон хууль сахиулах чиглэлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ. Энхийг сахиулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, гамшигт бэлэн байх, түүний үр дагаврыг арилгах зэрэг олон талт хамтын ажиллагааг бэхжүүлнэ.
  4. Худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж, хувийн хэвшилд суурилсан өсөлтийг дэмжиж, Монгол, Америкийн Ил тод байдлын гэрээг бүрэн хэрэгжүүлж, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж, шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацийн шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг “Хөгжлийн төлөөх хөрөнгө оруулалтыг хүртээмжтэй ашиглах тухай (BUILD Act)” хуулиар олгогдож буй шинэ хэрэгслүүдийн хүрээнд үргэлжлүүлэн эрэлхийлнэ.
  5. Хилийн аюулгүй байдлыг бэхжүүлж, хууль бус наймаа, тээвэрлэлтээс урьдчилан сэргийлж, иргэний нисэхийн аюулгүй байдал, хяналтыг өргөжүүлэхэд хамтран ажиллаж, Монгол, Америкийн хооронд хууль ёсоор зорчихыг үр дүнтэй зохицуулна.
  6. Терроризм, хүний наймаа, мансууруулах бодисын наймаа, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэх, кибер халдлага, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, халдварт өвчин болон бусад уламжлалт бус шинэ аюул заналхийллийн эсрэг хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ.
  7. Иргэний нийгмийн байгууллагууд, сошиал болон чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл хөгжих орчинг үргэлжлүүлэн хөгжүүлнэ.
  8. Дээд, өндөр түвшний яриа хэлцээг үргэлжлүүлж, нийтлэг эрх ашиг, харилцан сонирхол татсан асуудлаарх харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн тулд төр засгийн бүх түвшинд хоёр талын солилцоог дэмжиж, иргэд хоорондын хэлхээ холбоог гүнзгийрүүлэн хөгжүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-08-01 64.119.25.57

ИНГЭЖ ДИПЛОМАТ АЖЛЫГ ХҮРТЭЛ УЛС ТӨРЖҮҮЛЖ "ЯЛАЛТ" ЭНЭ ТЭР СОЛИОРОХ НЬ УГ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭР ХҮНДИЙГ БҮҮР УНАГААЖ БАЙНА. ҮНЭНДЭЭ АМЬД БОДИТОЙ ЮУ Ч ШИЙДЭЖ ЧАДСАНГҮЙ … НЭГ БАЙДАГ Л ТУНХАГЛАЛ ҮЛДЭНЭ

Avatar

Зочин 2019-08-01 202.9.42.109

Ерөнхийлөгчийн айлчлал сайхан болж байх шиг байна аа. Сайхан харагдаж байна. Сайхан уулзалтууд болж байна. Юм болгоныг харлуулах хэрэггүй. Амжилт хүсье.

Avatar

ЧД иргэн 2019-08-01 202.179.25.167

Морь бэлэглээд байхдаа яадаг байна.. Маш тэнэг бөгөөд бүдүүлэг. Ухаандаа, Африкийн орны нэг ерөнхийлөгч Монголд айлчлаад Баттулга ерөнхийлөгчид АНААШ бэлэглэсэнтэй адил. Онигооо.Түүний оронд ядаж "Монголын НУУЦ Товчоог" Монгол, англи хэлээр торгон баринтагтай бэлэг болгосон бол хавьгүй дээр байсан. Манай Ерөнхийлөгчийн мэдлэг нимгэн, юунлаг бус хүн тул хүнд ном бэлэглэх санаа тойлгойд нь орж ирэхгүй нь ойлгомжтой.Гэхдээ мань хүний буруу биш байх. Хажууд нь буй зөвлөх нэртэй мануухайнуудын буруу

Avatar

Б.Есүхэй 2019-08-01 139.5.216.80

Морь Монголын бүх түүхтэй холбоотой. Нүүдлийн аж ахуй, таван хошуу малын буянаар Монголчуудын түүх бүтсэн. Заавал Таныхаар байх ёсгүй. Сайхан л харагдаж байна ш дээ. Чөлөөтэй, тайван, өөрийнхөөрөө! Мэдлэгтэй маанагууд Монголоор дүүрэн байна! Гол нь ухаан шүү дээ! Ухаан төрмөл байдаг ажээ!

Avatar

Зочин 2019-08-01 146.115.163.21

Ter nooluuraar n yah be dee. Zuruud baaz baiguulna geh vii dee Mongold min. Irsen boln irj baigaa humuus n neg bishee. Esvel orosuudiig tsochooh gej huurhii heden Mongolian chihend tsetseg urguulj bgaan boluu.

Avatar

Б.Есүхэй 2019-08-01 139.5.216.80

Чамд ямар хамаатай юм бэ? 80 сая малынхаа түүхий эдийг борлуулах хэрэгтэй биз дээ! Дэлхий өнөөдөр эко, оргинал зүйлрүү биотехналогиор дамжин тэмүүлж байна. АНУ-д өндөр техналоги, манайд оржинал түүхий эд байна. Бүтээгдэхүүн болгоод Дэлхийг байлдан дагуулая!!! Яагаад үгүй гэж?????

Avatar

Зочин 2019-08-01 202.9.43.241

ТА НАР ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРЧУУЛАГЧИЙН ОРЧУУЛГЫГ СОНСООРОЙ, ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД АРЫН ХААЛГАНЫ ОРЧУУЛАГЧ НАР ОРВОЛ ИЙМ Л АЙМШГИЙН ОРЧУУЛГА ХИЙДЭГ ЮМ, АЛБАН ТУШААЛААРАА ТААХАЛЗСАН БАНДИ НАР ЯГ АЖИЛ ДЭЭР БОЛ ЮУ Ч ЧАДДАГГҮЙ НЬ ХАРАГДАЖ БАЙНА

Avatar

Зочин 2019-08-01 202.179.25.74

Гэтэл дэргэд нь байгаа Орос луу унжиж байдаг. Орос ч ханилгаагүй юмаа.

Avatar

МӨНХ 2019-08-01 202.131.242.227

МИНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ГОЁ ХАРАГДАЖ БАЙНА АА.ЦЭЭЖ МЭЭЖ БАЙНА АА БАЙНА.

Avatar

1 2019-08-01 66.181.183.63

Хүний хувь тавилан төсөөлшгүй 17 ч ингээд АНУ.д очоод ёрөнхийлөгчтэй нь гар барьчихдаг л юм байна

Avatar

Б.Есүхэй 2019-08-01 139.5.216.80

Болж л байна! Тэр нь түүх болж дээ! Атаач минь!!!

Avatar

Зочин 2019-08-01 202.9.43.82

saihan l haragdaj bn shdee, elbegeegees l deer haragdaj bn.

Avatar

zochin 2019-08-01 103.229.122.79

saykhan khuleen awsan bayna ,saykhan kharagdaj bayna ,

Avatar

zochin 2019-08-01 182.160.35.189

Монгол хүн арай л ийм юм бичихгүй. Му хятадын эрлийү хурлийзууд л бичиж байгаа даа

Avatar

зочин 2019-08-01 182.160.35.145

ЗА КОМЕНТЧИДОО, ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ДООШ НЬ ЧИХСЭЭР Л БАЙНА УУ, МОНГОЛ АРАЙЛ ИХ ОРКУУДТАЙ БОЛЖЭЭ

Avatar

Зочин 2019-08-01 104.162.237.244

Энэ пиар нь арай дэндуу юмаа. Магтах гээд ядчих юм. Еронхийлогч болгон л айлчлалаар нэг юм зуугаад л ирдэг, дипломат ес жаягийн дагуу

Avatar

иргэн № 2019-08-01 202.9.42.115

Мундаг байна өө хэдэн Ерөнхийлөгч АНУ д очиж байсан бэ ер нь. Тэр дундаас хамгийн ЭХ ОРОНЧ бас нэг л бахархмаар харагдаж байна. МУ аа л авч явах гэж очиж байгаа. ТЭРНЭЭС атаархад сууж байж болохгүй БИДНИЙ амьдралд л хэрэг болж байвал Болло.

Avatar

Зочин 2019-08-01 202.21.100.210

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаяр нарын идэвхтэй хүчин чармайлт айлчлалд чухал нөлөө үзүүлсэн

Avatar

хүн 2019-08-01 202.9.42.115

Битгий ингэж худлаа улс төр хийх гэж оролд. Нэгнээ доош нь хийх гэж ядах юмаа. Угаасаа л хийх ёстой ажил нь чадахгүй бол ТЭр ЭЛЧИНГИЙНХЭЭ ажилыг ӨГӨӨЧ.

Avatar

Зочин 2019-08-01 66.181.170.73

Хоёр орны хамтарсан тунхагт чухал чухал зүйл орсон байна. Ялангуяа Монгол улын тусгаар тогтнол аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар.

Avatar

Зочин 2019-08-01 66.181.170.73

Улс дотроо л нам гэж хагаралдаад байдгаас гадаадад бол бүгд л монгол улсыг төлөөлж нэг талд сууж байгаагаа харцгаа. Гэдэс хагаравч тогоондоо гэж улс намчирхасан улс төржилтөө багасгамаар байна шүү монголчууд минь.

Avatar

respect 2019-08-01 49.0.137.135

Sain baina yerunhiilegchdee amjilt husiye

Avatar

БАРАХ УУ 2019-08-01 202.179.27.38

ОДОО ОРОС РУУ ОЧООД ГААЛИЙН ИМПОРТЫН ТАТВАРЫГ НЬ БУУРУУЛЧИХААЧ

Avatar

Б.Е 2019-08-01 139.5.216.80

Эдийн засгийн халаат байдлаас гарахын төлөө урагшаа!!! Баяжих боломж Бидэнд маш их байна. Хөдөлмөрлөцгөөе!!!

Avatar

Г.Энхбат 2019-08-01 202.179.26.234

Монгол улсын тусгаар тогтнолын гол үнэт зүйл нь ӨНДӨР УР ЧАДВАРТАЙ, БААТАРЛАГ АРД ТҮМЭН байсан. Үүнийг АНУ ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн явдалд баяртай байна

Avatar

Зочин 2019-08-01 66.181.181.112

Ерөнхийлөгчөө Англи хэл муутай гээд бичих юм. Монгол хэлээ сайн мэдэж байвал хангалттай, төрийн тэргүүн хүн заавал Англиар ярьдаг байх албагүй, тэртэй тэргүй наана нь орчуулагч энэ тэр гээд мэргэжлийн хангалттай олон хүн ажиллаж байгаа. Хамгийн гол нь Монголоо гэсэн сэтгэлтэй л байх хэрэгтэй. Чингис хаан гадаад хэл байтугай бичиг үсэг мэддэггүй хүн байсан гэж ярьдаг шүүдээ, тэгсэн хирнээ дэлхийн хуурай газрын талыг эзэлсэн их гүрнийг байгуулж удирдсан, хууль гаргаж мөрдүүлж байсан шүүдээ.

Avatar

Зочин 2019-08-01 150.129.140.190

сайхан харагдаж бна

Avatar

zochin 2019-08-01 64.119.17.248

Kkk

Avatar

Зочин 2019-08-01 119.40.103.6

Ерөнхийлөгчөө наад цамцныхаа захаа

Avatar

Зочин 2019-08-01 202.126.88.148

Ьөр жлсын тэргүзн тусгаар огтнол шүз дээ

Avatar

Zochin 2019-08-01 73.225.33.36

Tramp d iishee yavahuu geed asuuj tenegtej baihiig n ajiglaarai argagui yamarch medlege es jayag meddeggui n haragdaj bna shuu

Avatar

Зочин 2019-08-01 202.126.88.47

nooluur hufla um bn

Avatar

Зочин 2019-08-01 66.181.161.81

Мундаг байна шууд англиар ярилцаж байна шүү, сайхан харагдаж байна

Avatar

Зочин 2019-08-01 202.131.234.82

хахаха жонхуу ярилаа юу, цээжилсэн хэдэн үгээ хальт мульт хэлээ биз

Avatar

Зочин 2019-08-01 202.131.226.117

yamr ch bsn heden ug duugarsn n ih yum. Bid uursduu l buhj hun erunhiilugchuu bolgosn shuu dee

Avatar

Зочин 2019-08-01 202.126.89.225

Ямар муухай атаархуу хүн бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж