Трамп бэлэгний морио "Ялалт" гэж нэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Трамп бэлэгний морио "Ялалт" гэж нэрлэжээ

Трамп бэлэгний морио "Ялалт" гэж нэрлэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулгын АНУ дахь анхны айлчлал өчигдөр /2019.07.31/ эхэлсэн. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар өдрийн 14.00 цагийн орчимд Цагаан ордонд хүлээн авч уулзлаа.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп манай улсын Ерѳнхийлѳгчийг угтаж авах үеэрээ сэтгүүлчийн "Та бэлгэнд авсан мориндоо нэр ѳгсѳн үү" гэсэн асуултад "Ялалт" гэсэн нэр ѳгсѳн гэж хариулжээ.

Улс орны төр засгийн тэргүүнүүд айлчилж буй улсдаа ямар нэгэн бэлэгтэй очих, бэлэг солилцох нь түгээмэл байдаг. Монголчуудын хувьд морийг маш их хүндэтгэн дээдэлдэг бөгөөд хамгийн хүндтэй гэсэн хүндээ морь бэлэглэдэг заншилтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Ерөнхийлөгчийн бага хүү 13 настай Баррон Трампад морь бэлэглэхийг хүссэн тухай дэлхийн томоохон хэвлэлүүд онцлон мэдээлсэн билээ.

  А.СҮРЭН                   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж