Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гаригт дуусна | News.MN

Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гаригт дуусна

Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гаригт дуусна

Түрээсийн орон сууцны бүртгэл ирэх даваа гаригт дуусна

“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл долдугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Цахим бүртгэл дуусахад дөрөв хоног үлдээд байна.

Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй явуулах юм. Иргэд наймдугаар сарын 5-ны дотор хэзээ ч бүртгүүлэх боломжтой. Одоогийн байдлаар иргэд найман ангиллаас хувийн байгууллагад ажиллагсад болон төрийн албан хаагч, тэтгэвэр тогтоолгосон өндөр настны ангилалд олноор бүртгүүлээд байгаа ажээ.

Ингээд түрээсийн орон сууцанд бүртгүүлэх анкет бөглөхдөө иргэд юуг анхаарах ёстойг танилцуулъя.

  • Та зөвхөн суурин компьютероор бүртгэл хийх боломжтой
  • Анкетыг кирилл үсгээр үг, өгүүлбэр товчлохгүйгээр бичнэ
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй хэсгийн мэдээллийг заавал бөглөнө
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоо, үсгэн мэдээлэл бичих хэсэгт үсгэн тэмдэглэгээ хийнэ
  • Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл хийх боломжтой тул өөрт тохирох зөв ангилалыг сонгоно уу
  • Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин мэдээллээ засварлах боломжгүйг анхаарна уу
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Хэрэв худал мэдээлэл бүртгүүлсэн бол мэдээллийн сангийн хар жагсаалтад орж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
  • Өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэд оочер харгалзахгүй дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай
  • Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаягаар сэргээлгэн авах боломжтой. Аль алийг нь мартсан бол иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт өргөдлөө бичин, цахим үнэмлэхийн хамт хандаж сэргээнэ.

Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод, нээлттэй, цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан.

Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот найман бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд хүсэлтээ бүртгүүлнэ.

А.СҮРЭН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-01 103.212.118.74

Гар утсаар явуулсан бүртгэлээ л гэсэн шүү дээ Зөвхөн компьютэр гэдгээ эрт хэлэхгүй яасан бэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж