Визийн мэдүүлгийг хуурамчаар мэдүүлбэл Прокурорт хандана | News.MN

Визийн мэдүүлгийг хуурамчаар мэдүүлбэл Прокурорт хандана

Визийн мэдүүлгийг хуурамчаар мэдүүлбэл Прокурорт хандана

Визийн мэдүүлгийг хуурамчаар мэдүүлбэл Прокурорт хандана

БНСУ-ыг зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар тус улсад Монгол Улсын 40 мянга гаруй иргэн байгаа гэсэн мэдээллийг албаныхан өгдөг. Эдгээр иргэдийн дунд тус улсад визний хугацаагаа хэтрүүлэн харлан үлддэг хүмүүс олон бий. Энэхүү асуудалтай холбогдуулан визний мэдүүлэгийг шалгах явц удааширч, 60 хоногоос дээш хугацаанд хариу гардаг болсон.

Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яамаас визний мэдүүлгийг нарийвчлан шалгаж, зөрчил гаргасан иргэдийг тодорхой хугацааны шийтгэл оногдуулж байгаа. Тэгвэл БНСУ-д зорчих виз мэдүүлэхдээ бүрдүүлэх материалыг хуурамчаар үйлдсэн, санаатайгаар хууран мэхэлсэн тохиолдолд Монгол улсын Прокурорын байгууллагад хандан шалгуулахаар болсон байна. Тиймээс иргэдийг виз мэдүүлэгийн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас хуурамч материал бүрдүүлэхгүй байхыг сануулсаар байна.

БНСУ-ын виз удаашрахтай холбогдуулан Элчин сайд Жон Жэ Намын талаарх мэдээлэл олонд хүрсэн. Түүнийг визийн мэдүүлэгт оролцдог, монгол ажилчидтай зүй бусаар харьцсан талаар мэдээлэл Монголд төдийгүй БНСУ-ын мэдээллийн хэрэгслээр гарсан билээ. Энэ талаар Монголд байгаа БНСУ-ын Элчин сайдын яамаас мэдэгдэл гаргаж, нэг талыг барьсан мэдээлэл олонд хүрсэн гэж мэдэгдэж байсан юм. Одоогоор Элчин сайд Жон Жэ Намтай холбоотой албан ёсны мэдээлэл гараагүй байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-01 223.39.157.239

ОДОО ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ! ЯДУУ ГУЙЛГАЧИН УЛСДАА Л ГОМД ДОО!!

Avatar

Зочин 2019-08-01 106.185.162.18

100 honog ongorchood bhad visa garaagui huleegdeed l bj bn!!! Gol ni passport ene udaan hugatsaand TUGJDEG asuudliig holbogdoh gazruud ni anhaaraldaa avch shiidej ogoh heregtei bn shdee

Avatar

зочин 2019-08-01 182.160.35.145

холбогдох газрууд гэж ямар газруудыг хэлээд байнаа, оркоо, арай монголын байгууллага шийднэ гэж хэлэх гээд байна уу хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж