Мишель Обама өнгөт арьс эмэгтэйчүүдэд боломж бийг харуулахыг хүсчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Мишель Обама өнгөт арьс эмэгтэйчүүдэд боломж бийг харуулахыг хүсчээ

Мишель Обама өнгөт арьс эмэгтэйчүүдэд боломж бийг харуулахыг хүсчээ

“CBS” агентлагийн сэтгүүлч Гейли Кинг АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обаматай 2018 оны арваннэгдүгээр сард хийсэн ярилцлагаа "CBS news"-т дахин байршуулжээ. Мишель Обамагийн бичсэн “Becoming” ном дэлхийн 40 гаруй хэлээр орчуулагдан уншигчдын хүртээл болсон бөгөөд бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай номын тоонд багтсан билээ. Өнөөдрийн байдлаар тус ном дэлхийн найман улсын 31 хотод худалдаалагдаж байгаа аж.

Хатагтай Обама ярилцлагадаа “Хүмүүст хэн нэгний тухай энгийн түүх үгүйлэгдэж байх шиг санагдсан. Би өөрийн түүхээрээ өнгөт арьст хүмүүс, ялангуяа өнгөт арьст эмэгтэйчүүдэд боломж бий шүү гэдгийг үлгэрлэн харуулахыг хүссэн” хэмээн ярьжээ.

Түүнд номынхоо 17 дугаар бүлгийг бичихэд үнэхээр хүнд байсан аж. Энэ талаар “Одоо ч энэ хэсгийг уншихад хэцүү санагддаг. 17 дугаар бүлэгт яг сонгуулийн кампанит ажил өрнөж байсан тухай өгүүлдэг. Өмнөх бүлгүүдэд өөрийн туулсан амьдралыг шударгаар бичиж байсан учир надад харьцангуй амар, ямар ч бэрхшээл тулгараагүй. Харин улсаа хайрладаггүй эмэгтэй, ууртай хар эмэгтэй, Обамагийн хүүхэд зэрэг хоч зүүж байсан үеийнхээ талаар бичнэ гэдэг амаргүй байлаа.

Би Үндэсний телевизээр нөхрийг минь элдвээр хочилж байсан хүмүүстэй хамт зураг татуулахдаа инээдэг байсан. Америкийн одоогийн Конгрессын гишүүд надаар доог тохуу хийдэг байсан. Энэ бүхнийг би аль болох инээмсэглэн өнгөрөхийг хичээдэг байлаа” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CBS NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж