Сайхан, ганган сарлагийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2019.08.01-нд нийтлэгдсэн

Сайхан, ганган сарлагийг тодруулна

Сайхан, ганган сарлагийг тодруулна

Бурхан шашны гурван зулын нэг, Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 380 жилийн ойд зориулсан Даншиг наадмын нээлтийг сарлаг үймүүлж, багагүй шуугианыг тариад авсан билээ. Даншиг наадмын бэлэг тэмдэг болсон сарлагийг баянхонгорчууд билэгшээсэн. Энэ талаар саараас илүүтэй сайн үгээр магтан дуулсан юм. Тэгвэл архангайчууд “Монгол сарлаг наадам”-ыг зохион байгуулахаар болжээ. Уг наадам нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна үүлдэр угсааг чанаржуулах зорилготой аж. Мөн дэлхийд үнэ цэнэтэй болсон сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг олонд таниулж сурталчилах томоохон ажлын нэг болгохоор зохион байгуулагчид үзжээ.

Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд “Монгол сарлаг” наадам наймдугаар сарын 17-20-ний өдрүүдэд болох юм. Энэ үеэр сүрлэг хангай сарлагийн парад, хөхдэй уралдаант тэмцээн болохоос гадна сайхан, ганган, саглагар сагсаахай, уран сарлагуудыг тодруулахаар болжээ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж