Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Испанийн шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Испанийн шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Испанийн шигшээ баг

Дэлхийн чансааны №2 Испанийн шигшээ баг XXI зууны сагсан бөмбөгийн хамгийн хүчтэй төлөөлөгчдийн нэг юм. Испанийн шигшээ баг ах дүү Газол, Хосе Калдерон болон Хуан Наварро нарын үед олимп, дэлхийн аваргад гол фаворитаар нэрлэгдсээр ирсэн. 2008-Бээжин, 2012-Лондоны олимпын наадмуудад мөнгө, 2016-Риогийн олимпын наадамд хүрэл медаль хүртсэн бол 2006 оны ДАШТ-д хагас шигшээд Аргентины шигшээ багийг 1 бөмбөгөөр хожин аваргын төлөөх тоглолтонд Грекийн шигшээ багийг илт давуу 70-47 харьцаатай хожиж аваргын алтан медалийг түүхэндээ анх удаа хүртэж байсан. Өдгөө тэр үеийн хүчирхэг Испанийн багийн цөм болсон лидерүүд хэдий нь пүүзээ хананд өлгөсөн байна.

Испанийн шигшээ баг Хятадад ирэхийн тулд Европын бүсээс I шатанд Словени, Монтенегро болон Беларусын шигшээ багуудтай нэг хэсэгт багтан хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж II шатанд шалгарсан. II шатанд Турк, Украйн, Словени, Латви, Монтенегро улсын шигшээ багуудтай өрсөлдөн Украйн болон Туркийн шигшээ багуудад тус бүр нэг хожигдон хэсэгтээ 10 хожил авч 22 оноотой тэргүүлснээр дэлхийн аваргын эрхээ авсан. Испаний шигшээ багийг урьдчилсан шатыг давахад өдгөө Испаний Валенсиа клубт тоглодог К.Колом, Зарагоза багийн Ф.Васкуэз нар голлох үүргийг гүйцэтгэж шигшээ багаа дэлхийн аваргад оролцох эрхтэй болгосон. Хятадад эдгээр залуусын оронд М.Газол, Р.Фернандес болон Р.Рубио тэргүүтэй NBA-н тоглогчид ирэх нь гарцаагүй. Магадгүй К.Колом шигшээ багтаа багтаж болох ч Ф.Васкуэз насны хувьд харьцангуй ахмад тоглогч тул багтах эсэх нь эргэлзээтэй. Дэлхийн аваргад Испанийн шигшээ баг С хэсэгт Иран, Пуэрто-Рико болон Тунис улсын шигшээ багуудтай багтсан. Хэсгээ тэргүүлсэн тохиолдолд Серби эсвэл Италийн шигшээ багуудтай тоглох магадлалтай. Испаний шигшээ багийн хувьд 2006 онд алтан медаль хүртсэнээс өөр ДАШТ-ээс медаль хүртэж байгаагүй. 2006 оны ДАШТ-ий алтан медалиа өөр өнгөтэй ч гэсэн медалиар ихэрлүүлж яагаад болохгүй гэж.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж