БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвав

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвав

БНАСАУ ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвав

БНАСАУ лхагва гаригт ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ. Энэ нь тус улс долоо хоног хүрэхгүй хугацаанд хоёр дахь удаагаа ийнхүү пуужин харвасан тохиолдол болов.

Эхний пуужинг орон нутгийн цагаар 05:06 цагт, хоёр дахь пуужинг 05:27 цагт БНАСАУ-ын зүүн эргийн Вонсан боомтын зэргэлдээ Калма орчмоос харвасан талаар БНСУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ.

Тус штабаас мэдээлснээр, пуужингууд газрын гадаргаас ойролцоогоор 30 км өндөрт хөөрч, 250 км орчим зайд ниссэн байна. БНСУ, АНУ-ын цэргийнхэн энэхүү ажиллагааг нарийвчлан судалж буй аж.

БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Кён Ду “Энэ удаа Хойд Солонгосын харвасан дээрх пуужингууд нь урьд өмнөх загваруудаас өөр байсныг тогтоосон” гэж мэдэгдсэнээс өөр нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Зургаан хоногийн дотор Хойд Солонгос Дорнод тэнгис рүү ийнхүү хоёр ч удаа ойрын зайн тусгалтай баллистик пуужин харвасан нь тавдугаар сараас хойшхи анхны “өдөөн хатгалга” болжээ.

Эдгээр пуужингуудыг “KN-23”, эсвэл Оросын "Искандер" баллистик пуужингийн Хойдын хувилбар гэж тодорхойлж буй юм байна.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний жанжин штабын мэдэгдэлд “Хойд Солонгос пуужин харвасан нь Солонгосын хойгийн хурцадмал байдлыг бууруулах хүчин чармайлтад сөргөөр нөлөөлөх тул энэ үйлдлээ зогсоохыг уриалж байна" гэж дурджээ.

Эх сурвалж: YONHAP NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж