ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ жил тус улс рекорд хэмжээний хүнсний ногоо хураан авах ажээ. Талбайд тариалсан болон хүлэмжийн ургацыг нийлүүлээд 1,4 сая тонн хүнсний ногоо хураан авах таамаг байгааг Хөдөө аж ахуйн яам онцолсон байна.
Ийм их хэмжээний ургац авах учраас энэ намар оросууд үлэмж хямд хүнсний ногоо хэрэглэх боломж бүрдэж байгаа юм.
Сүүлийн жилүүдэд хүлэмжийн ногооны ургацын хэмжээ нэмэгдэж байгаа юм. 2014-2018 оны хооронд бараг 1000 гаруй хүлэмжийг шинэчлэн сайжруулж, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлсэн бөгөөд өнгөрсөн 2018 оны сүүлээр 350 гектар талбай бүхий хүлэмжийг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр 2014 онтой харьцуулахад өвлийн хүлэмжийн талбай 25 хувиар нэмэгдсэнийг яам онцолжээ.
Хүнсний ногооноос гадна Орос улс энэ жил мөн рекорд хэмжээний үр тариа болон улаан буудай хураахаар байгаа юм. Хөдөө аж ахуйн яамнаас хэд хоногийн өмнө мэдээлснээр энэ намар Орос улс 118 сая тонн үр тариа хураан авах бөгөөд үүний 75 сая тонн нь улаан буудай байх ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ