Автомашины дугаар авах процедурыг хөнгөвчлөх хуулийг ОХУ-д ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ.
Машиндаа дугаар авах гэсэн иргэд одоо шууд дугаар үйлдвэрлэгч компанид хандан авах боломжтой болж байгаа ажээ. Харин дугаар олголттой холбоотой аливаа зөрчил, бүртгэлийг буруу хийх, машины мэдээллийг буруу тэмдэглэх зэрэг үйлдэлдээ дугаар олгогч компани хариуцлага хүлээх зохицуулалт хийсэн байна.
ОХУ-ын Монополийн эсрэг агентлаг энэ оны хоёрдугаар сард машины дугаар үйлдвэрлэх дээд үнийг тогтоосон юм. Тэр дагуу автомашины дугаарыг үйлдвэрлэх дээд үнэ 2000 рубль, мотоцикл, трактор, гурван дугуйт болон бусад тээврийн хэрэгслийн дугаарыг 1500 рубльд багтаан үйлдвэрлэх ёстой.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ