АНУ-ын Калифорнийн коллежийн хоёр профессор АНУ-Мексикийн хилийн дагуух хананд хилийн хоёр талд байгаа хүүхдүүдэд хоорондоо тоглож наадах боломжийг олгосон дүүжин тоглоом хийж өгсөн байна.
Тэд “Teeter-Toller Wall” хэмээн нэрлэсэн энэхүү санаагаа анх 2009 онд бодож олж байсан бөгөөд өөрсдийн номондоо уг санаагаа дүрслэн бичсэн нь ийнхүү бодит ажил болоход нь нөлөөлсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дүрвэгчдийн асуудалд маш хатуу чиг шугам баримталдаг нэгэн билээ. Түүний сонгуулийн гол амлалтуудад АНУ-Мексикийн хил дагуу дүрвэгчид орохоос сэргийлсэн хана барих асуудал багтсан. Өнгөрсөн долоо хоногт Конгрессоос хана барихад зориулж 2,5 тэрбум ам.долларыг төсөвлөх шийдвэр гарснаар АНУ өмнөд хилийнхээ дагуу 375 км тусгаарлах хана барих нөхцөл бүрдсэн.
Эх сурвалж: NBC NEWS
Холбоотой мэдээ