Байнга алхдаг хүн эрүүл байдаг

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Байнга алхдаг хүн эрүүл байдаг

Монголын явган алхалтын холбооны урилгаар өнөөдөр доктор, профессор Ли Кан Уг “Таны хоёр хөл бол эмч юм” гэсэн сэдвийн дор лекц уншлаа. Энэ удаагийн лекц МУИС-ийн номын сангийн танхимд болсон бөгөөд 100 гаруй иргэн оролцжээ.

БНСУ-ын явган алхалтын холбооны ерөнхийлөгч, “Сангжи” их сургуулийн профессор Ли Кан Уг өдөрт дунджаар 14-18 км явган алхдаг болсон байна. Тэрбээр явган алхалтыг шинжлэх ухааны түвшинд судалж, хэрхэн бие эрхтэн, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж болохыг олон талаар нотолж, түүнийгээ дэлхийн олон орны хүмүүст танилцуулжээ. Мөн явган алхалтад иргэдийг уриалан дууддаг лидер хүн аж.

“Таны хоёр хөл бол эмч юм” хэмээх лекцийг тавьсан Ли Кан Уг алхах хэдий сайн ч хэтрүүлэн алхах тохиолдолд асуудал үүсдэгийг битгий мартаарай.  Аливаа хүний алхаж буйг шинжээд ямар өвчтэй эсэхийг нь хэлж болдог. Тиймээс өөрийн биед, өөрийн “өвчинд” тохирсон алхааг сонгох хэрэгтэй зөвлөжээ. Бид өдөрт хэдий чинээ алхаж байна бидний эрүүл мэндийн байдал төдий чинээ урвуу хамааралтай байдаг. Байнга алхдаг хүн эрүүл байдаг ба өвчин туссан хүмүүс ч нэн тэргүүнд алхах давтамжаа ихэсгэх хэрэгтэй хэмээн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр Монголын явган алхалтын холбоотой хамтран ажиллахаар болж, санал солилцжээ.

Профессор Ли Кан Уг маргаашаас эхлэн дөрвөн өдрийн турш “Crocus expo”-д болох “Beauty & Health” арга хэмжээнд оролцох юм байна. Энэхүү арга хэмжээний үеэр хурдтай дасгал, солонгос тоглолт, гар барилдаан, дууны тэмцээнийг зохион байгуулж, иргэдэд алхалт, зөв хоололт зэрэг зөвлөгөөг өгөх аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж