63 мянга гаруй жолооч 10-аас дээш торгуультай | News.MN

63 мянга гаруй жолооч 10-аас дээш торгуультай

63 мянга гаруй жолооч 10-аас дээш торгуультай

63 мянга гаруй жолооч 10-аас дээш торгуультай

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг багасгахын тулд  замын хөдөлгөөнийг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваахаар болсон. Ингэхдээ хотын А, В бүсчлэлд зохицуулалтыг хийж, бүх авто зогсоолыг төлбөртэй болгоно. Харин С бүсэд дугаарын хязгаарлалт үйлчилдэгээрээ үйлчилнэ. Хотын “А” бүсчлэлд автомашиныг дугаарын тэгш, сондгойгоор нь хязгаарлан оруулах бол “В” бүсчлэлд гаригийн хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцохоос гадна татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй, үзлэгт хамрагдаагүй, тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг хангаагүй  автомашиныг “А”, “В” бүсчлэлд нэвтрүүлэхгүй байхаар тусгасан нь шүүмжлэл дагуулаад буй.

Тэгвэл Монгол Улсад 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 501934 нь нийслэлд бүртгэлтэй. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байгаа юм. Тэгвэл Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэн байна.  Харин үүний  2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод байгаа гэнэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-31 59.153.114.16

Хөөн хэлэлцэх хугацаа г баримтлах заримыг нь хэрэгсэхгүй болгох хэрэгтэй ш дээ

Avatar

Зочин 2019-07-31 202.21.108.177

Америкт торгуулиа сарын дотор төлөөгүй бол 2 дахин үржигддэг дараа сард төлөөгүй бол дахиад 2 дахин үржигддэг. 3 дахь сараас шүүхэд дуудагдаж шүүхийн зардал гэж 800 доллар нэмэгддэг. Орост 14 хоногийн дотор төлвөл 50 хувиар торгуулиа төлж болдог. Харин сараас хэтэрвэл өндөр хүүтэй алданги тооцогддог

Avatar

Зочин 2019-07-31 202.21.108.177

2.6 сая торгууль төлөгдөөгүй байна. Дундаж торгууль 50,000 төгрөг гэж бодохоор нийтдээ 130 тэрбум төгрөг болохнээ

Avatar

Өндөр татвар ногдуул 2019-07-31 202.9.43.208

А бүсийн орон сууцны хашаанд зам хааж приусаа орхиод өдөржин алга болно Хашаа сууцанд бааж шээнэ,хогоо хаядаг оркуудыг А,В бүс руу б** оруул, Гай болж явдаг иймийх эрхийг хасч хасах хөрэгтэй

Avatar

Зочин 2019-07-31 202.179.31.90

Ер нь байгууллагуудыг тойруулан хашсан том том төмөр хашаануудыг авч хаяж зогсоол хийж байж жаахан ч гэсэн зай гарна шүү.

Avatar

Зочин 2019-07-31 202.179.31.90

Хууль дүрэм гаргаж байгаа бол ягштал нь мөрдүүлэх хэрэгтэй.Тэр олон торгуулиа төлөөгүй жолооч нартаа хатуу хариуцлага тооцооч тэгэж чадахгүй юм бол хоёрын хооронд журам гаргах хэрэг байхгүй ш дээ.Зогсоол төлбөртэй байх нь хамаагүй маш олон болгох хэрэгтэй.Байгуулагын гаднах зогсоолд хүртэл ажилчид нь төлбөр төлөх ёстой тэгэхгүй бол өглөө унаж ирээд өдөржингөө зогсоол бөглөөстөй ер нь онц шаардлаггүй бол машин унаж ажилдаа ирэх шаардлаггүй юм байна гэхээр орчин бүрдүүл.Ер нь байгууллага тойрсон

Avatar

болдоо 2019-07-31 66.181.161.43

торгуулиа авах гэж хор найруулсан бна

Avatar

Торгуулиа төлөх хэрэгтэй 2019-07-31 114.185.37.111

Дүрэм зөрчсөн бол түүнд таарсан торгуулиа төлөх хэрэгтэй. Торгуулиа төлөөгүй бол хөдөлгөөнд оролцуулахгүй байх хэрэгтэй.

Avatar

Зөв 2019-07-31 64.119.18.109

Замын түгжрэл дэндүү байна, арга хэмжээ авах ёстой

Avatar

Зочин 2019-07-31 175.38.157.122

Наад олон торгуультайгаа хөөж олоод эрхийг нь хас л даа, олон давтан бол 3-6 сар суулга, хууль дүрэм чанга зөв бх хэрэгтэй байна! Авлигагүй, торгууль өндөр!

Avatar

Зочин 2019-07-31 202.21.99.42

Олон жил төлөөгүй төлөх эсэх нь мэдэгдэхгүй хулгайч нарын машиныг журмын хашаанд аваачиж хөдөлгөөнд оролцох эрхийг нь бүр мөсөн хориглох нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж