“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

“Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн тоглолт хэрлэн хөвөөнд эгшиглэнэ

Дорнод аймаг 2019 оныг “Аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд Хэрлэн голын эрэгт "Найрамдал" цэцэрлэгт хүрээлэнд Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн “Сонгодог аялгуу” симфони найрал хөгжмийн бие даасан тоглолтыг энэ жилээс эхлэн, жил бүрийн 08 дугаар сарын 04-ний энэ өдөр тогтмол зохион байгуулахаар болжээ.

Монгол орны зүүн хязгаар Дорнодын тал нутагтаа жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлэх бүтээгдэхүүн болгох зорилгоор тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театр аймгууд дундаа симфони найрал хөгжимтэй орон нутгийн театр гэдгээрээ онцлог бөгөөд симфони найрал хөгжим байгуулагдсанаас хойш 40 жилийн түүхэнд хуримтлагдсан баялаг урын сангаасаа дотоод, гадаадын шилдэг уран бүтээлүүдээсээ түүвэрлэн толилуулах юм.

Цаашдаа жил ирэх бүр энэ л цаг хугацаандаа тогтмол зохион байгуулагдаж ард иргэддээ сонгодог хөгжмийн соёлыг түгээж байхаас гадна дотоод, гадаадын жуулчдыг татах томоохон арга хэмжээ болгох зорилготой ажээ.

Дорнод нутгийн иргэд та бүхнийг болон зорин ирэх аялагчдыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж