Пара хөнгөн атлетикийн Гран-Прид Монголын баг амжилттай оролцов

Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Пара хөнгөн атлетикийн Гран-Прид Монголын баг амжилттай оролцов

Пара хөнгөн атлетикийн Гран-Прид Монголын баг амжилттай оролцов

Польш улсын Бидгош хотод өнгөрөгч долоо хоногт болсон пара хөнгөн атлетикийн Гран-При тэмцээнд 40 орны 320 тамирчин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа. Уг тэмцээнд Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн тамирчин, дасгалжуулагчид амжилттай оролцож, тамирчид чансаагаа ахиулсан байна.

F-57 ангилалд Г.Цогтгэрэл бөөрөнцөг түлхэлтийн төрөлд тэргүүн байр эзэлсэн бол зээрэнцэг шидэлтийн төрөлд улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. T-53 ангилалын 100 метрийн зайд П.Энхманлай гуравдугаар байр, 400 метрт хоёрдугаар байр эзэлсэн бол Д.Саруултөгс зээрэнцэг, бөөрөнцөг түлхэлтийн төрлөөр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ. Мөн Б.Гармаабазар 1500 метрийн зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Пара хөнгөн атлетикийн тамирчдыг Польшийн Гран-При тэмцээнд оролцоход Биеийн тамир, спортын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон БСШУСЯамаас дэмжин тусалжээ. Мөн баг тамирчдыг Польш улсад очиход Монголын пара хөнгөн атлетикийн холбооны хүндэт гишүүн, Европын холбооны улсыг хариуцсан Элчин төлөөлөгч Г.Мөнхсайхан дэмжлэг үзүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж