Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тулгар төрийн 2222 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаар МҮОНТВ-ийн Үндэсний зан заншил, өв уламжлал нэвтрүүлгийн ерөнхий редактор, Монголын үндэсний спорт, тэр тусмаа хурдан морь, үндэсний сурын спортын нэрт зүтгэлтэн, судлаач, спортын сэтгүүлч Лхаажавын Цагаандалай Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсан юм.
Түүний бэлтгэн хүргэдэг “Манлайн баясгалан”, “Эрийн хийморь”, “Адуучин” зэрэг нэвтрүүлгийн 1000 орчим дугаар үзэгчдийн сонорт хүрч, “Нүүдэлчдийн дуу хоолой” ТББ нь морьтны соёлыг түгээх цуврал баримтат кино, ном бүтээн монголчууддаа барьжээ.
СПОРТЫН СЭТГҮҮЛЗҮЙН САЛБАРААС ТОДОРСОН ГАВЬЯАТУУД
Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдорж
Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун
Соёлын гавьяат зүтгэлтэн С.Зэвсэг
Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан
Соёлын гавьяат зүтгэлтэн Ө.Нарангэрэл
Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай
Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Данзан
Соёлын гавьяат зүтгэлтэн Н.Даариймаа
Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Цагаандалай