Хуучирсан мэдээ: 2019.07.31-нд нийтлэгдсэн

Манчестер Сити клуб

Манчестер Сити клуб
  • Цэнгэлдэх хүрээлэн: “Etihad” цэнгэлдэх 55,017 хүний суудалтай
  • Дасгалжуулагч: Пеп Гуардиола
  • Багийн ахлагч: В.Компани багаа орхисон тул шинээр сонгоно
  • Лигийн аварга: 6 удаа түрүүлсэн
  • Цомын аварга: 6 удаа түрүүлсэн
  • Холбоодын цом: 5 удаа түрүүлсэн
  • Лига кап цом: 6 удаа түрүүлсэн
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: хуучны цомтой багуудын цомд 1 түрүүлсэн

Мөнгөөр багийг хүчирхэгжүүлж болдог гэдгийн тод жишээг харуулж буй клуб бол Английн Манчестер Сити клуб юм. АНЭУ-ын санхүүгийн бизнесмен Халдун Аль-Мубарак 2008 онд Тайланд эзнээс нь худалдан авснаар Манчестер Сити клубын премьер лиг дэх сэргэн мандалт эхэлсэн. Манчестер Сити клубын бүрэлдэхүүнд Араб эрхмийг анх худалдан авч байсан 2008 оны үеийн бүрэлдэхүүнээс одоо ганц ч хүн  байхгүй гэхээр ямар их өөрчлөлт хийсэн гэдгийг харж болно. Хамгийн сүүлийн төлөөлөл багийн ахлагч В.Компани өнгөрсөн улирлыг өндөрлүүлээд багаа орхисон. Р.Манчинигийн суурийг нь тавьж М.Пеллегринигийн халааг нь авсан багт Испани мэргэжилтэн П.Гуардиола ирснээр 3 жилийн дотор өөрийн багийг бүрдүүлж премьер лигийн хамгийн хүчирхэг, хурдтай баг болгоод байна.

2008 онд Араб эзэн худалдаж авахаас өмнө Манчестер Сити клуб Английн дундаж клубын нэг байсан бөгөөд хааяа нэг Европа лигт өрсөлдөж байсныг эс тооцвол амжилт даруухан баг байсан. Английн дээд лигт 1937, 1968 онд л түрүүлж байсан бол 2008 оноос хойш 4 удаа түрүүлж, тогтмол аваргуудын лигийн өрсөлдөгч болсон. Өнгөрсөн улиралд Английн дотоодын 3 тэмцээн болох премьер лиг, ФА цом болон Лига кап тэмцээнүүдэд бүгдэд нь түрүүлж урьд хожид байгаагүй амжилтыг үзүүлсэн. Гэхдээ Араб эзний хувьд премьер лигээс илүүтэй Аваргуудын лигт түрүүлж, Европын клубуудын дээр залрах хүсэл дүүрэн байгаа байх. Яг өнөөгийн бүрэлдэхүүнтэй П.Гуардиола дасгалжуулагчтай Манчестер Сити клубт Араб эзний мөрөөдөл биелэхэд тийм ч хол биш байх. Ямартаа ч Манчестер хотыг улаанаас цэнхэр өнгөөр эзэрхийлж чадсан Хотынхон тун удахгүй Европын хамгийн нэр хүндтэй аваргуудын лигийг цомыг хүртэх болов уу.

Энэ зун багийн ахлагч В.Компани багаа орхиж нутаг буцсан. Мөн хагас хамгаалагч Ф.Дельфийг Эвертон клуб руу зарсан. Дээр нь нэмээд Герман жигүүрийн довтлогч Л.Санегийн ирээдүй тодорхойгүй хэвээр байна. Нэгэнтээ Пепийн төлөвлөгөөнд багтахаа болиод буй Л.Санег Бавари Мюнхен руу явж магадгүй гэсэн таамаг бий. Тэгвэл баг одоогоор Атлетико Мадрид клубээс Родриг 62.8 сая паундаар, ПСВ Эйндховен клубээс Анжелиног 5.3 сая паундаар аваад байна. Испани хагас хамгаалагч Родригийн хувьд хурдтай, техниктэй бөгөөд Пепийн тактикт амархан уусах боломжтой тоглогч. Ерөнхийдөө багийн цөм болсон бүрэлдэхүүн хэвээр үлдсэн бөгөөд Родри зарим тоглолтонд гараанд ч гарч болох юм. Шинэ улиралд аваргуудын лигийн цом тэдний нэн тэргүүний зорилго байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж